Хижаб өмсгөлтэй таван эмэгтэй хэмх зодолджээ


 

Хижаб өмсгөлтэй эмэгтэйчүүд замын хажууд хэмх зодолдож байгаа  дүрс бичлэг сүлжээнд  гарчээ.  Энэ явдал Саудын Аравийн Эр-Рияд хотод болсон байна. Хажуугаар нь өнгөрч явсан жолооч нараас хэн нь ч энэ зодооны зогсоох гэж оролдоогүйг хэвлэлд дурджээ.

 

Хөл хөдөлгөөн ихтэй замын хажууд хижаб өмсгөл өмссөн таван эмэгтэй гэгээн цагаан өдрөөр  зодолдож байгааг  жолооч нарын нэг нь  бичиж авсаныг “Дейли мэйл” сонинд мэдээлсэн байна. Тэд бие бие рүүгээ улайран дайрч,  бие биенийхээ үснээс  зууран чирж байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байна.

Ингэхдээ зодолдож байгаа эмэгтэйчүүдийн нэг нь жаахан хүүхэд тэвэрч, зам дээр   унасан түүнийг  хэд хэдэн удаа  авч, дараа нь  өөр лүү нь дайрсан  нөгөөдөө   хариу барихын тулд хүүхдээ  газарт шидэж байжээ. Хүүхэлдэй шиг тэр жаахан хүү газарт  унаж, дараа нь өөрөө босох гэж оролдож байгаа нь  бичлэгээс харагдаж  байна.

С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

би - 202.9.41.1302018-09-14 11:06:36

Хар хэрээ шиг үү