АНУ “соёлжоогүй” орнуудыг шийтгэх эрхтэй гэдгээ мэдэгдэв


Америкийн засаг захиргаа “соёлжоогүй” орнуудыг цээрлүүлэх эрхтэй гэж АНУ-ын эрчим хүчний сайд Рик Перри мэдэгджээ.  Тэрээр  Оросын  сайд Александр Новактай уулзсаныхаа  дараа ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

АНУ Ираны нефтийн экспортод хориг тавихаар оролдож, үүний сацуу  эрчим хүчийг гурав дахь орнуудад даралт шахалт үзүүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн Орос улсыг шүүмжилж байгааг тэр тайлбарлахдаа, “Дэлхийн хамтын нийгэмлэгийн соёлжсон гишүүн шиг байж чадахгүй байгаа орнуудыг цээрлүүлэх болно гэсэн дохиог АНУ  эдгээр оронд өгөх эрхтэй. Ингэх өч төчнөөн арга бий.  Эрчим хүчний салбар нь эдгээрийн нэг юм” гэж мэдэгдсэн байна.

Америкийн засаг захиргаа  Оросын эрчим хүчний салбарын эсрэг, түүнчилэн  хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолой тавих төслийн эсрэг   нэмэлт  хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Перри өнгөрсөн пүрэв гарагт хэлжээ.

Британийн Солсбери хотод мэдрэл саажуулдаг “Новичок” бодис хэрэглэсэнтэй холбогдуулан АНУ Оросын эсрэг “маш хатуу” хоёр дахь багц хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг түрүүнд нь мэдээлсэн юм.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 202.179.26.2392018-09-14 09:41:55

manaih hagas soyljson oron shuu kkk

Доржоо - 202.179.27.682018-09-14 09:36:54

хараал идсэн америкууд чөтгөр лүүгээ тонилж сөнөөсэй,энэ муу бөөрөнцгийг тайван байлгахгүйнээ.