Ноён уулын шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалт дор болж байна

"Ноён уулын" шүүх хуралдаан наймдугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох ёстой байсан ч хойшлогдсон. Хуралдаанд гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан.

Яг одоо Ноён уултай холбоотой шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх эхэлж, сайн дураараа цугласан иргэд шүүхийн байрны гадна ирцгээсэн байна. Өнгөрсөн удаад болсон шүүх хурлын үеэр үл ойлголцол болж, шүүгчийн биед халдсан тохиолдол гарсан учир цагдаагийн хамгаалалт гарчээ.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм.

Сэтгэгдэл бичих