АНУ-ыг чиглэн ирж буй хар салхинаас анхааруулж байна

АНУ-ыг “Флоренс” гэх хар салхи 240 км/цагийн хурдтай чиглэн явж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

 

 

Тус улсын зүүн эрэг, өмнө ба хойд Каролина мужийг дайран өнгөрөх уг хар салхины дүрс, зургийг Олон Улсын Сансрын Станц эх дэлхий рүү илгээжээ.

 

Сансрын нисгэгч Александр Герст уг зургийг твиттертээ нийтэлж, америкчуудыг болзошгүй байгалийн гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалав.

 Уг зургийг харсан иргэд “Флоренс” хар салхийг МАНГАС-тай зүйрлэсэн байна.

 

“Өнөөдөр хар салхи 3.00 цагийн орчид Хойд Каролинагийн эрэгт хүрнэ” гэх тооцоог АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс гаргасан аж.

 

Хар салхинаас урьтаж, эрх баригчид гамшгийн бүсэд амьдарч буй 1.7 сая иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Гамшгийн бүсэд 10 сая иргэн байгаа бөгөөд тэднийг цэвэр ус, хувцас, хүнсээ их хэмжээгээр базаахыг сануулжээ.

 

Цэнхэр гаригт үүссэн хамгийн хүчтэй арван хар салхины хоёрдугаарт “Флоренс” хар салхийг оруулжээ.

Сэтгэгдэл бичих