Оросын ДНБ өснө гэсэн таамаглалыг нотложээ

 2018,  2019 онд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)  1,7 болон 1,5%-иар өснө гэсэн дөрөвдүгээр сарын таамаглал хэвээр байгааг Олон улсын валютын сан нотложээ.

 “Оросын эдийн засаг 2015-2016 оны  уналтын дараа сэргэж байна. Засгийн газар үр нөлөөтэй бодлого явуулж, нефтийн үнэ нэлээд өссөнөөр... 2018 онд ДНБ 1,7%-иар өснө хэмээн таамаглаж байна” гэж мэдээнд дурджээ.


“Бүтэцийн асуудал болон хориг арга хэмжээний сунжирсан үр дагавраас болоод дунд хугацааны хэтийн төлөв хэвээр байна.  Бүтцийн шинэтгэл хийхгүй байлаа ч,  2019 оны сүүлч гэхэд  ДНБ 1,5 орчим  хувь байж,  харин мөнгөний бодлого нь  инфляцыг ойролцоогоор 4%-ийн түвшинд тогтворжуулна” гэж мэдээнд тэмдэглэжээ.

 

С.Инда

 

Сэтгэгдэл бичих