Ким Кардашиан өөрийн шинэ шоугаа удахгүй цацна

The Keeping Up With The Kardashian шоуны од 37 настай Ким Кардашиан өөрийн шинэ шоугаа удахгүй цацахаар болжээ. Өчигдөр буюу мягмар гарагт тэрээр өөрийн Инстаграм хуудсаараа шинэ шоугаа танилцуулсан юм. You Kiddin` Me?! Гэх нэртэй уг шоуны эхний дугаарт Ким ээжиийг оролцуулжээ. Шоуны анхны оролцогч Крис Женнер урлагийн галерейд нууц чихэвч зүүн орж охидынхоо хэлсэн бүхнийг гүйцэтгэх аж. Кимийн шоу энэ сарын 22-нд зөвхөн Facebook Watch-аар цацагдах юм. Хошин шогийн мэдрэмжтэй гэгддэг Кимийн шинэ шоу дэггүйтэл, хөгжилтэй сахилгагүй даалгавраар дүүрэн байх бололтой.

Сэтгэгдэл бичих