Багш нарын асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад цөөнгүй хоног өнгөрч байна. Тэд энэ долоо хоногоос эхлэн төв талбайд цуглаан хийж, суулт зарлаж эхэлсэн. Цалингаа нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын суулт өнөөдөр мөн үргэлжиллээ. 

 

Багш нарын цалин нэмэх асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын ахалсан ажлын хэсэг ажиллаж буй. Харин тус ажлын хэсгийн ажил ахицгүй, үр дүнгүй байна гэж МҮЭХ-ноос үзэв. Тиймээс тус холбооноос багш нарын асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа. Ингэхдээ Ерөнхий сайдыг үүсээд буй асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүссэн байна. 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Би - 150.129.143.19Өчигдөр

Оффшорчдийнхоо мөнгииг оруулж ирээд цалингаа нэмээч. УИХ ийн гишүүдийн чинь 1 жилийн утасны зардал 340 тэр бум гэж байсан. Тэд чинь боовны зургаа бусдад илгээхээс өөр юу хиийж байнаа. Худлаа нүдэнд харагдаж гарт баригдахгүй энд тэнд нефть энэ тэр гэж хошгируулахаа боль. Бодит цалингаа нэм. Хамаг газар дэлхий ухаж гадныхныг өөрсдөө л баяжиж байгаа биз дээ та нар. Чи бол ёрөнхий сайд биш. Чадахчгүй. З хан сая хүнийг араб шиг авч явж чадахгүй арчаагүй муу шуналууд зүгээр. Асар их ёаялагтай улс ингэж амьдрах ёсгүй за. Яагаад ч.

иргэн - 202.179.27.106Өчигдөр

Ерөнхий сайдаа Та энэ асуудлыг анхааралдаа авч Бодитой шийдвэр гаргаж ажиллахгүй л Багш нар болон Иргэд Таны дор ажиллаж буй Албан тушаалтангуудын чинь Гоё сайхан Худлаа яриа Хуурч хулхиддаг байдлаас болж Хэл амаа ололцож чадахгүй байдлаас болж Багш нарын Тэмцэл улам өрөгжиж одоо бүүр Эцэг эхийн төлөөлөл Багш нарыг Дэмжиж эхэллээ шүү дээ Та ингээд Таг дуугүй байх тусам байдал улам л хүндэрнэ шүү дээ Ерөнхий сайдаа