Б.Ганхуяг: 2018 оны төгсгөлд иргэн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг тараана

Эрдэнэс Тавантолгой ХК-иас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Эрдэнэс Тавантолгойд хийгдэж буй ажил болон 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1072 хувьцааг “амь оруулна”, иргэн бүрт ногдол ашиг тараана гэдгийг Б.Ганхуяг захирал онцоллоо.

Одоогоор 1.7 сая иргэн хувьцааны данс нээлгээгүй байгаа аж. Харин энэ дансыг нээлгэж байж, ногдол ашиг авах эрх нээгдэх юм.

 

Олон нийтийн зөвлөлд нэрээ дэвшүүлээрэй

 

Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын зах зээлд IPO гаргах ажил эхлээд 72 дахь өдөртөө золгожээ. Одоогоор найман үе шаттай ажлын тав дахийг гүйцэтгэж буй аж. Олон улсын зөвлөх авах тендер зарлагдсан байна. Эрдэнэс Тавантолгой компанийн засаглалыг сайжруулах, санхүүг шилэн болгох хүрээнд гурван том ажлыг хийнэ гэдгээ тус компанийн удирдлага хэллээ.

 

Өнөөдрийн 12.00 цагаас Олон нийтийн зөвлөлд нэр дэвшүүлэх ажил эхэлж байна. Олон нийтийн зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Мэдээлэл, ил тод, нээлттэй байдлын дэд хороо, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх дэд хороо, авлига ашиг сонирхлын зөрчлийн хяналтын дэд хороо ажиллах аж. Өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Монгол Улсын бүх иргэн Олон нийтийн зөвлөлд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшүүлэх ажиллагааны дараа 14 хоногийн хугацаанд иргэдээс санал авч, Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, нийтэд зарлах юм байна.

                                       

БОРЛУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ БАЙНА

Тавантолгойн нүүрсийг МАН-ын хэдхэн албан тушаалтан хэнд зарахыг, хэдээр зарахыг шийддэг гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш нийт хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулж байснаас 2018 онд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн сайн үнэ өгсөн санхүүгийн өндөр чадамж бүхий компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа ил тод болгосноо мэдэгдлээ. Мөн Тавантолгойн нүүрсний борлуулалт, гэрээнд МАН-ын ямар нэгэн албан тушаалтан байтугай алт нэг нам эвслээс нөлөөлөх боломжгүй гэв.

                                                                        Цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрчээ

 

Энэ сарын 8-ны байдлаар 1.19 их наяд төгрөгийн борлуулатын орлого олсон байна. Харин хагас жилээр 953 тэрбум төгрөг байсан орлого 1.19 болон нэмэгджээ. Жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох ёстой. Энэ нь тус компани бүтэн жилийн орлогоо давуулан биелүүлээд байгаа гэсэн үг юм.

 

Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар  290.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа аж. Энэ нь компани санхүүгийн хувьд эрчимтэй өсч байгааг харуулж буй гэж удирдлага нь хэлж байна.

 

Компанийн цэвэр ашиг нь 337 тэрбум төгрөг байх ёстой. Харин одоо 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрчээ. Цэвэр ашиг өсөхийн хэрээр ногдол ашиг тараах, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ.

 

Дашрамд дурдахад энэ сарын 26-нд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Энэ хурлаар ТУЗ-ийн хараат бус байдлыг бий болгох ажлууд яригдах аж. Мөн хараат бус гишүүдэд нэрээ дэвшүүлэх эрх иргэнд бүрт бий аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Oyunaa - 139.5.217.892018-09-12 19:02:51

Vnen bol saihan l medee bn

Songogch - 66.181.161.92018-09-12 13:18:23

Bolj bn. Nuursnii bulgaichaa l olooroi doo

eegii - 103.26.195.1402018-09-12 13:14:16

unen bol saihanaa ashgui dee