Зуслангийн тээврийн үйлчилгээг зогсооно

Намрын улирал болж зорчих урсгал багассантай холбоотойгоор зуслангийн тээврийн үйлчилгээг зогсоох болжээ. Үүнд,

1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” 
2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” 
3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна. Харин хотын хойд чиглэл буюу ХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм.

Сэтгэгдэл бичих