Суудлын жижиг тэрэг л түр замаар явна

Иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг 4 эгнээтэй болгож өргөтгөж, шинэчлэх ажил эхэлж өчигдөр Баянзүрхийн товчоог буулгаж, тус замыг хаасан.

Замыг хаах хугацаанд, суудлын жижиг тэрэг Баянзүрхийн товчооны наагуур гүүрэн доогуур далангаар эргээд төмөр замын фрейзерийн хойд хэсгээр гаргасан түр замаар зорчино. Харин нийтийн тээврийн хэрэгсэл богино эргэлтээр явах бөгөөд Богд уулын замаар яваад Баянзүрхийн товчооны наад хэсэгт зогсоно. Налайхаас ирэх тээврийн хэрэгсэл  мөн адил Баянзүрхийн товчоо хүртэл яваад 20 метр газарт алхаж, автобусандаа дамжин суух юм. Түүнчлэн зүүн чиглэлийн орон нутгийн тээврийн хэрэгслүүд Чойрын замын төгсгөлөөс Төмөр замын 4 дүгээр зөрлөгөөр дайран Төв аймгийн замаар хотын төв рүү орох боломжтой юм.

 

 Мөн Баянзүрхийн товчооны наагуур гаргасан түр замаар Ачааны /жижиг болон том/ машинууд зорчсоноор шаварт суух тохиолдлууд гарч байгаа тул Төв аймгийн замаар явах шаардлагатай байгаа юм. Иймд та бүхнийг өөрт тохиромжтой замаар зорчихыг дүүрэг дэх замын Цагдаагийн хэлтсээс анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 93021124 дугаараас тодруулна уу.

Сэтгэгдэл бичих