Дэлхийн хамгийн анхны генетикийн хувьд өөрчлөгдсөн 45 настай Элизабет Парриш

Амьтан дээр туршилт хийж эхлэхэд шинжлэх ухааны гайхалтай нээлтүүд хүний анхаарлыг татаж эхэлсэн ч бодит бус мэт санагдаж байв. Эрдэмтэд хүний амьдралын үргэлжлэх хугацаа буюу насыг нэмэгдүүлэхийн тулд удаан ажиллаж байна. Бие махбодийг залуу байлгахын тулд ямар хоол хүнсийг хэрэглэхийг тодорхойлсон байдаг бол одоо амьтад дээр хийсэн шинжлэх ухааны туршилт хэд хэдэн генийн өвчлөлтийг алга болгосон хэмээж байна.




Шинжлэх ухаан, эмчилгээний байгууллага BioViva-ийн удирдагчдын нэг Элизабет Парриш зоригтой алхам хийсэн бөгөөд тэрээр өөрийн организмын насжилтыг удаашруулж, бүрэн зогсоохыг зөвшөөрсөн генийн өөрчлөлтөд орох туршилтын хамгийн анхны хүн болсон билээ. Бидний хөгшрөлтийн процесс нь хромосомын терминалын процессыг багасгаж эхэлдэг. Тиймээс Элизабетад 2015 онд анхны туршилт хийх тухай материалыг танилцуулсан юм. Эрдэмтэд үүгээр хөгшрөлтийг зогсоож, бие махбодийг сэргээж чадна гэж үзсэн.




Үр дүн нь таамаглах аргагүй гэдгийг ухаарч, ямарваа үр дагавар гарсан ч эцсийн дүнд хүрэхийн тулд шинжлэх ухааны нэрээр эрсдэлтэй тарилга хийхийг зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Колумбид энэ процедурыг явуулсан бөгөөд АНУ-д хүн дээр турших ​​туршилтыг хуулийн дагуу хориглодог. Туршилтын үр дүнгийн талаар анхны мэдэгдэл гарсан байна. Лейкоцитүүдийн байдал, теломеруудын хэмжээ нь Элизабет биологийн нас 20 жилээр буурсан болохыг харуулж байна. Үүнээс гадна арьс, үс нь сайжирч залуу бүсгүй мэт гялалзсан үстэй болсон аж. Мэдээжийн хэрэг хөгшрөлтийг бүрэн гүйцэд ялан дийлэх талаар ярих нь эрт байна, гэхдээ нас, генийн өвчний эсрэг тэмцэлд эхний алхам хийгдсэн. Энэ бол шинжлэх ухаан юм !


СайханУул Эх сурвалж: times.mn


Сэтгэгдэл бичих