Маршал , Дүнжингарав орчмын уулзварыг бямба гаригт хаана

‘’Итгэл найдвар, боломж Улаанбаатар” хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр буюу бямба гаригт зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний спортоор хичээллэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой юм.

Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран уг марафон гүйлтийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа аж. Энэ хүрээнд есдүгээр сарын 15-ны өдөр Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэл 08:00-17:00 цагийн хооронд зам хаахаар болжээ.

 

Сэтгэгдэл бичих