Валютын хямрал нүүрлэх орнуудыг нэрлэв


Блумберг  агентлаг японы “Nomura Holdings” компанийн судалгааг иш татахдаа, хөгжиж буй долоон орон валютын хямралтай тулгарч болох юм гэж бичжээ.

 

Украин, Турк, Египет, Аргентин, ӨАБНУ, Пакистан, Шри-Ланка улсын эдийн засаг аюултай байдалд  байгаа ажээ.

 

Хямралын эрсдэл хамгийн бага найман орон – тухайлбал, Бразил, Болгар, Индонез, Казахстан, Перу, Филиппин, Орос, Таиландыг шинжээчид бас нэрлэсэн байна.

 

Nomura Holdings” компанийн  тооцоо нь  валютын нөөц, өрийн хэмжээ, хүүний хэмжээ, импортын орлого гэсэн хүчин зүйлсийг харгалзан үздэг “Дамокл” гэдэг загварыг үндэс болгодог ажээ.  Энэхүү загварын тусламжтайгаар 1996 оноос  хойш хөгжиж буй орнуудын валютын хямралын  гуравны хоёрыг урьдчилан  хэлж чадсан байна.

 

“Хүрсэн үр дүн найдвар төрүүлж  байгаа ч,  аливаа иймэрхүү  загварт   ажиглагдаж  буй  хязгаарлалтыг харгалзан үзвэл, ямар нэг сүр  дуулиантай мэдэгдэл хийх нь ухаалаг  биш хэрэг болно” гэж шинжээчид тэмдэглэжээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих