Бадархундага нуураас алт,мөнгөн эдлэл түүсэн этгээдүүд бусад руу бууджээ

Энэ сарын 10-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуурын ойролцоо буун дуун гарчээ.

Тодруулбал, нутгийн гурван иргэнийг Бадархундага нууранд мөргөл хийхээр явж байхад нь үл таних гурван этгээд тус нуураас шуудайтай зүйлс үүрээд гараад иржээ. Улмаар нутгийн иргэдийг хараад сэжиг аван зугтаажээ. Тэднийг зугтаахад нутгийн иргэд араас нь хөөхөд нэг нь галт зэвсэг нээж иргэн О-гийн хүзүүг шархдуулсан байна. Тэд галт зэвсэг нээгээд зогсохгүй Бадархундага нуураас бууж тэдний автомашиныг унаж зугтаасан гэнэ.

Нутгийн иргэд яаралтай сум руугаа орж шархадсан нэгэндээ эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдөр орой Отгонтэнгэр хайрханы ойр орчмыг нэгжиж сэжигтэнүүдийг баривчилжээ.

Тэдний хоёр иргэн нь Казак иргэн байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Дээрх гурван сэжигтэн этгээдийн нэг нь онцгой байдлын албанд хэрэглэдэг усанд шумбагчийн хувцастай байжээ. Тэд иргэдийн Бадархундага нууранд өргөсөн алт, мөнгөн эдлэлийг ийнхүү хууль бусаар түүж, шуудайлж авч явсан тодорхой бололтой.

Шархадсан иргэн О-гийн хувьд аймгийн төвийн эмнэлэгт эмчлүүлж байгаад өчигдөр орон нутгийн нислэгээр Улаанбаатарт ирсэн байна

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 66.181.164.207Өчигдөр

Монгол улсыг дааж явдаг, догшин хайрхан гэдгийг мэддэггүй л юм байхдаа энэ нөхдүүд. Богд хаан тусгай түшмэл томилон улсаа даатгаж бадар хундагт мөнгөн ембүү өргөдөг, хошуу ноёд хошуу иргэдээ даатгаж мөнгөн ембүү өргөдөг, ард иргэд бэлээс л мөргөж цайныхаа дээжийг өргөж байдаг төрийн тахилгат хайрхан шүү дээ.

11 - 202.55.191.194Өчигдөр

ingeed medeelchixeer sain erchuud ni bagajaa uurtsgeegeed tsuvchixna biz

11 - 202.55.191.194Өчигдөр

ingeed medeelchixeer sain erchuud ni bagajaa uurtsgeegeed tsuvchixna biz

zochin - 103.26.195.140Өчигдөр

hunii shunalaa gej

Хүн - 66.181.189.227Өчигдөр

Нэг мөсөн бүгдийн түүгээд сан үүсгэвэл таарна шуудайлах хэмжээний алт мөнгө гэхээр дахиад өчнөөн байгаа одоо бүр олон хүн л шумбах байхдаа