Алга болсон Малайзын Боинг нисэх онгоцыг олсон гэдгээ мэдэгджээ


 

         Британийн мөрдөгч Ян Уилсон “Дейли стар” сонинд өгсөн ярилцлагадаа дөрвөн жилийн өмнө  учир битүүлэг байдлаар алга болсон малайзын МН370 нисэх онгоцыг олсон гэдгээ хэлсэн байна.

        Шинжээчийн хэлснээр,  хиймэл дагуулын Google Maps-ын газрын зургуудыг судлахдаа, Камбожийн хүрч очиход хэцүү нэг  нутагт зорчигч тээврийн нисэх онгоцтой адилхан объект байгаатай  тулгарчээ.

 Куала-Лумпур  хотоос Бээжин орох замдаа 2014 оны гуравдугаар сарын 8-нд алга болсон малайзын Boeing 777-200 нисэх онгоц мөн гэдэгт Уилсон эргэлзэхгүй байна.

        Google Maps-ын газрын зургуудаас  харахад, олдсон объект нь нисэх онгоцтой адилхан байгаа бөгөөд ингэхдээ түүний урт нь Boeing 777-200 нисэх онгоцных шиг 70 биш, харин 63 метр байгаа нь Уолсоны хэлснээр, унах үед нисэх онгоцны сүүлийн хэсэг эвдэрсэн байх магадлалтай холбоотой ажээ.

        Зурагт ширэнги ой дээгүүр нисч буй зорчигч тээврийн нисэх онгоц  гарсан байж болох юм гэсэн хувилбарыг шинжээч няцаасан байна. Тэр Google Earth функцийг ашиглан, энэ таамаглалыг шалгаад, уг объект газар дээр байгаа  гэдгийг илрүүлснээ хэлжээ.

        Эрлийн ажилд оролцож буй  Малайз, Австралийн аврагчид сайн дурынхны таамаглалыг хүлээж авахгүй байгаа учир, Уилсон нисэх онгоц сүйрсэн байж болох газарт өөрөө очихыг хүсч буйгаа хэлжээ.

239 хүн суусан малайзын нисэх онгоц 4 жилийн өмнө алга болсон юм.  

 

С.Инда

Сэтгэгдэл бичих