Багш нар дахин жагсана

10:00 цагт: "RESTO EXPO-2018" үзэсгэлэн энэ сарын сарын 17-19-ний өдрүүдэд "Crocus Event Hall"-д анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ "Hotel Nine" зочид буудлын III давхарын хурлын танхимд хэвлэлийн бага зохион байгуулж, тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
 
10:00 цагт: Монгол Улсын 21 аймаг  Улаанбаатар хотын бялуу болон талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт зориулсан Бурханбуудайн хишиг ХХК-ий намрын үзэсгэлэн сургалт Бишрэлт зочид буудлын Diamond тэнхимд болно.


10:30 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Япон соёлын наадам 2018” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.
 

11:00 цагт: Багш нар Сүхбаатарын талбайд дахин жагсаж, суулт хийнэ.
 
11:00 цагт: Эрдэнэс Таван Толгой ХК байрандаа хэвлэлийн хурал зарлалаа. Компанийн дэргэд олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон Нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
 
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах хэвлэлийн бага ху Үндэсний статистикийн хорооны B1 давхрын "Мэдээллийн төв"-д болно. Энэ удаа сар бүрийн мэдээллээс гадна дундаж цалингийн II улирлын статистик мэдээллийг хүргэнэ.

11:00 цагт: Rotary Club of Ulaanbaatar Peace Avenue клуб иж бүрэн эко гэр цэцэрлэг тохижуулж Сонгинохайрхан дүүргийн 84 цэцэрлэгийн дэргэд иж бүрэн гэр цэцэрлэг хүлээлгэн өгөх юм. Хаана: Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд байрлах 84-р цэцэрлэг

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Үндсэн хуулийн цэцийг тарахыг шаардаж "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: Улаанбаатар хотын цэвэр усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийн нээлт Сөүлийн гудамж Улсын драмын эрдмийн театрийн өмнөх талбайд болно.

15:00 цагт:  ШУА шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, суртчилах, мэдлэг, мэдээллээ солилцох ажлын хүрээнд АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Аръяаг урьж “Хүний микробиома, үрэвсэл, инсулин тэсвэрлэлт хөгшрөлтийн процесст нөлөөлөх нь” сэдэвт нээлттэй хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. МУИС-ийн номын санд 203 тоот танхимд
 
17:30 цагт:  Blue Sky зочид буудлын Sapphire танхимд хүрэлцэн ирж Малайзын гүнж тэргүүтэй ОУ-ЫН НЭР ХҮНД БҮХИЙ 107 ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МОНГОЛД ХАНДИВ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ болно.

Сэтгэгдэл бичих