Эрдэмтэд цус харвахаас хамгаалдаг бүтээгдэхүүнийг нэрлэжээ

Ханаагүй тосны агууламж ихтэй бүтээгдэхүүнийг  (жишээлвэл, оливийн тос) хүнсэндээ хэрэглэх нь шигдээс авах, цус харвах болон зүрх-судасны бусад өвчин тусах  эрсдэлийг багасгах боломж олгодог гэсэн дүгнэлтийг Торонто хотын Архангел Михаилын эмнэлэгийн дэргэдэх Кинаны нэрэмжит биотехнологийн судалгааны төвийн эрдэмтэд хийжээ.

Ханаагүй тос хэрэглэсний дараа цусны урсгалыг сайжруулдаг цусны плазмын уураг болох аполипопротеин A-IV-ын (ApoA-IV)  агууламж   ихэсдэг гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байна.

Үүнээс гадна, ApoA-IV нь IIb/IIIa гликопротеины мембраны  уурагт хориг тавьж, зүрх, судсанд хортой  тромбоцитын идэвхижлийг  дарангуйлж,  улмаар судас бөглөрөхөөс сэргийлж,  зүрх-судасны өвчин тусах магадлалыг багасгадаг ажээ.

Ханаагүй  тосны  агууламж  ихтэй бүтээгдэхүүнүүд зүрх-судасны элдэв өвчинтэй болох эрсдэлийг бууруурлдаг байна.

Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны материалаас үзвэл,  ApoA-IV  нь  шөнө хамгийн идэвхитэй, харин өглөө хамгийн идэвхи муутай байдаг байна.  Энэ нь цус харвалт яагаад сэрсний дараа илүүтэй тохиолддогтой холбоотой юм.

 

С.Инда

 

Сэтгэгдэл бичих