Английн хатан хааны эрдэнэсүүд

Английн өв залгамжилсан хаан ширээний түүхээс сөхвөл үе уламжилсан эрдэнэсийн түүх хамгийн сонирхол татахуйц нь юм. Олон арван сая долларын үнэ өртөг шингэсэн тус эрдэнэсийг олон жилийн настай, дээрээс нь хатад хаадууд эдэлж хэрэглэж байсан тул, үнэ цэнийн хувьд хэмжээлшгүй сайхан эрдэнэс байх учиртай. Ингээд Английн хатан хаан Хоёрдугаар Элизабет (Elizabeth II)-ийн эрдэнэсийн сан хөмрөгийн өчүүхэн хэсгийг нээж, сор болсон очир эрдэнүүдийг дэлгэж байна.

1Эзэн хааны титэм

Эзэн хааны титмийг угтаа бол 15 дугаар зууны үед хийсэн бөгөөд чулуунууд нь маш хүнд байсан учир дахин бүтээсэн аж. Та бүхний харж байгаа титэм бол хааны титмийн шинэчлэсэн хувилбар юм. Хатан хаан анх 1937 оноос хойш үүнийг зүүж эхэлсэн бөгөөд Парлементийн хурлын нээлт бүрт ч мөн зүүдэг ажээ. 

Эзэн хааны титэм

2"Бразилийн очир эрдэнэн титэм"

Хатан хааны хамгийн үнэ цэнэтэй титмийн нэг нь энэхүү "Бразилийн очир эрдэнэн титэм" буюу "Brazilian Aquamarine Tiara" юм. 62 жилийн тэртээ түүний хаан ширээнд залах ёслолын үеэр Бразил улсын ард түмний ерөнхийлөгч ээмэг, хүзүүний сондорын хамт бэлэглэжээ. 1957 онд уг хослолтой адилхан очир эрдэнэ бүхий титмийг хүлээн авсан байна. 

"Бразилийн очир эрдэнэн титэм"

3Агуста гүнжийн титэм

Энэ бол Диана гүнжийн дуртай титэм. Мөн хатан хаан Мэригийн дуртай титмийн нэг байжээ. Хатан хааны эмээ болох Кэмбриджийн гүнгийн ахайтан Агуста гүнжийг энэ титэмгүйгээр төсөөлшгүй. 1983 онд тэрбээр гүнж Дианад бэлэглэсэн бөгөөд гүнж албан ёслолын арга хэмжээнд байнга зүүдэг байсан байна. Дараа нь хунтайж Чарльзаас салсны дараагаар эргээд хатан хаанд иржээ. 

Агуста гүнжийн титэм

4"Картер Хало" титэм

Английн гүнж Кэйт Миддлтоны хамгийн алдартай титэм бол түүний хуримаараа зүүсэн "Cartier Halo" юм. Уг титмийг хатан хааны ээж түүний 18 насны төрсөн өдрөөр бэлэглэж байжээ. Гэхдээ уг титмийг түүний эгч, гүнж Маргарет ихэвчлэн зүүдэг байсан аж. (баруун талын зураг дээр). 

"Картер Хало" титэм

Дээдсийн гэр бүлийн уг титмийг Хатан хааны ээж эзэмшдэг байсан бөгөөд Гүнж Маргаретийн хамгийн дуртай титэм юм. Кэйт гүнгийн ахайтан болохдоо уг титмийг зүүсэн байна.

5Очир эрдэнийн зүүлт

Хүзүүндээ 26 ширхэг очир эрдэнэ зүүж үзсэн үү? Тэгвэл Элизабет хатан хааны энэхүү очир эрдэнийн зүүлт нь  1902 оны үеэс эхлэн Александра хатан хаанаас уламжлан ирсэн. Хамгийн том очир эрдэнэ нь 22.48 карат юм байна. 

Очир эрдэнийн зүүлт

Хатан хаан Виктория уг зүүлтийг 1887 онд зүүсэн байгаа нь.

6Сүйн бөгж

Мянга мянган үнэт эрдэнэстэй бүсгүйд хамгийн үнэт эрдэнэ нь мэдээж түүний сүйн бөгж гэж санагддаг байх. Түүний цуглуулгатай харьцуулахад жижиг боловч гурван каратын очир эрдэнэтэй юм байна. Хюмунтайз Филипп хэрхэн сүй тавихыг мэддэг овсгоотой залуу байжээ. Түүний ээж Алисийн титмэн дээрх чулуугаар уг бөгжийг хийсэн гэдэг.

Сүйн бөгж

7"RUBY BANDEAU" хүзүүний зүүлт

Уг очир эрдэнэ, биндэрьяагийн хослол бүхий хүзүүний зүүлтийг түүний аав VI Жорж хаан  ба хатан хаан Элизабет нар хуримын бэлэг болгож өгсөн байна. Хатан хаан залуу байхдаа ихэвчлэн зүүдэг байжээ. 

"RUBY BANDEAU" хүзүүний зүүлт

8"Эмээгийн зүүлт"

94.4  ба 63.6 каратын хоёр чулуугаар энгэрийн зүүлт хийсэн. Хатан хааны эмээ Мэри хатан байнга зүүдэг байсан болохоор "Эмээгийн зүүлт" гэдэг хочтой болжээ.

"Эмээгийн зүүлт"

9Диана гүнжийн сүйн бөгж

Дээдсийн үнэт эдлэлийг улам үнэтэй болгодог нэг зүйл нь үеэс үед уламжлан дамжуулах юм. Кэмбриджийн гүнгийн ахайтан Кэйтийн хамгийн чухал үнэт эрдэнэ бол түүний сүйн бөгж билээ. Уг бөгж анхлан Диана гүнжийн сүйн бөгж байсан бөгөөд 18 каратын алтан дээр 12 каратын цэнхэр өнгөтэй очир эрдэнэ суулгасан юм байна.

Диана гүнжийн сүйн бөгж

10Энгэрийн зүүлт

Хатан хаан Элизабет 1951 онд Канад руу анх удаа айлчлахдаа уг энгэрийн зүүлтийг зүүжээ. Гүнгийн ахайтан Кэйт Миддлтон 2011 онд Канад болон Америкт айлчлахдаа уг энгэрийн зүүлтийг мөн л зүүсэн байдаг. 

Энгэрийн зүүлт

11

Уг зүүлтийг гүнж Анне болон гүнгийн ахайтан Кэйтрин байнга зүүх дуртай ажээ. 

12

1911 оны хатан хаан Мэригийн үед бүтээгдсэн зүрхэн хэлбэртэй очир эрдэнэтэй энгэрийн зүүлт

13

Гүнгийн ахайтан Кэйтрин 2014 оны хоёрдугаар сард Үндэсний галлерейд айлчлах үедээ хатан хааны цуглуулганы сор болсон хүзүүний зүүлтийг зүүсэн байна. 

14"Дэли Дарбар" хүзүүний зүүлт

Дели Дарбар нэртэй уг хүзүүний зүүлт нь Энэтхэгийн хаан ба хатны баяраар Хатан хаан Мэригийн  тус зүүсэн очир эрдэнэ, маргадтай зүүлт юм.

"Дэли Дарбар" хүзүүний зүүлт

15Сагсан зүүлт

Цэцгийн баглаа хэлбэрт очир эрдэнэ, бадмаараг, биндэрьяатай уг гоёлын зүүлтийг түүний эцэг эх Хунтайж Чарльзийг 1948 оны 11 сард төрүүлснийх нь дараа бэлэг болгосон байна.

Сагсан зүүлт

16"Lover's Knot" зүүлт

Энэ алт болон мөнгөн дээр суурилсан очир эрдэнийн том нум хэлбэрийн гоёлын зүүлт нь Хатан хаан Мэригийн нас барсны дараа өвлөж авсан цуглуулгын нэг юм. 

"Lover's Knot" зүүлт

17Хатан хаан Мэригийн бэлэг

Даашинзны урд байрладаг уг чимгийг хатан хаан Мэри өөрийн ач охин Элизабетийн хуримаар бэлэглэсэн байна. Гэхдээ орчин үеийн загварт тааруулж янзлуулж байжээ. 

Хатан хаан Мэригийн бэлэг

18Хатан хаан Викториагийн бэлэг

Уг од хэлбэрийн энгэрийн чимгийг Туркийн Султан 1856 онд "Garrard&Co" компаниар захиалан хийлгүүлж хатан хаан Викториад бэлэглэсэн байна. Түүнээс хойш үе үеийн хатан хаад уг энгэрийн чимгийг хэрэглэж иржээ. 

Хатан хаан Викториагийн бэлэг

19Цэцгэн зүүлт

Дэлхий дээр хамгийн үнэ цэнэтэй ягаан очир эрдэнэтэй эрдэнийн гоёлын зүүлт. Dr. John Thoburn Williamson-оос түүний хуримын бэлэг болж ирсэн байна.

Цэцгэн зүүлт



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 64.119.16.1972018-09-07 17:05:56

yamar mohoi orchuulga ve.