Дуучин BECKY шинэ уран бүтээлээ гэргий топ модель Х.Бадамгэрэлдээ зориулжээ

Дуучин Г.Мөнхбаяр буюу Becky “Гэрэл” хэмээх шинэ уран бүтээлээ туурвижээ. Тэрээр шинэ бүтээлээ хайрт гэргийдээ зориулан бүтээсэн бөгөөд уншигчид маань түүний гэргийг топ модель Х.Бадамгэрэл гэдгээр нь мэдэх бизээ.

   Монголын мянга мянган залуусын үлгэр дууриалал болсон хосууд маань ийнхүү бусдад гэрэл түгээж, эрч хүч бэлэглэсэн шинэхэн уран бүтээлээ өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түгээж эхэлжээ.  

   Дуучин Г.Мөнхбаярын хувьд 10 гаруй жилийн өмнөөс “Зөвхөн чамайг хайрлая”,  “Хайртай байсан”, “Хайраа чамд өгөе”, “Хэн нэгэн” зэрэг уран бүтээлүүдийг туурвиж  байсан нь тухайн үедээ залуусын дунд хит болон эгшиглэж байсан билээ. Дашрамд сонирхуулахад дуучин Г.Мөнхбаяр 2011 онд “My Love” хэмээх уран бүтээлээ хайрт гэргийдээ зориулан туурвиж байжээ.

Сэтгэгдэл бичих