Хамгийн үнэтэй 10 зочид буудлын өрөө

10. Хонконг-Ерөнхийлөгчийн люкс зэрэглэлийн өрөө-13700 ам.доллар

Энэ бол Азийн зочид буудлын хамгийн сайхан өрөө нь. Өөрийн гэсэн кинотеатр, 2000 ам.метр талбай, бассейн, гал тогооны өрөө, унтлагын өрөө, дасгалын заал, студитай. Хэрвээ танд хувийн жолооч хэрэгтэй болбол Rolls Royce, Mercedes эсвэл Bentley сонгож болно.


9. Султаны люкс, Стамбул – 15 300 доллар

Султаны люкс өрөө. Стамбулийн хэдийгээр хамгийн гайхамшигтай өрөө нь биш ч түүхэн ач холбогдолтой юм. 1500-гаад оны үед Османы эзэн хааны захиалгаар боссон гэдэг.  Харин ордонг нь 1800-гаад онд шинэчлэн барьжээ. Харин өнөөдөр энэ өрөөнд буусан зочинд зөвхөн бассейнаас бусад бүх зүйлийг зочид буудлынхан санал болгодог.  Хувийн онгоц бүүр усан дээр аялах хөлөг онгоц ч хүсвэл таны мэдэлд. Өрөө рүү орж ирэнгүүт хааны ордныг санагдуулам хийц, олон өрөө, хуучны уран зураг барилгын хийц бас тавилгууд таныг угтана.


 8. Хааны люкс, Дубай – 23 000 доллар

Дубай бол өндөр зэрэглэлийн бас чамгүй үнэтэй бүхнийг танд санал болгодог гэдгийг мэдээж сонсч дуулсан л байх. Энэ удаагийн жагсаалтад Burj Al Arab зочид буудлыг хааны люкс өрөө багтжээ. Энэ өрөөнд танд зориулж багадаа 10 гаруй төрлийн дэр санал болгодог. За тэгээд ор, хөшиг, душ гээд бүх юм зөвхөн ганцхан танд зориулагдсан нэг л ширхэг үйлдвэрлэгдсэн эд байдаг юм шүү. Энэ бол Дубайдаа хамгийн гайхамшигтай өрөө нь. Түүнээс гадна Burj Al Arab зочид буудал усан доорх гайхамшигтай ресторанаа танд санал болгоно. Тус рестораны зарим хоол хэдэн арван мянган ам.доллараар үнэлэгддэг юм шүү.


7. Royal Towers- Багамын арал – 25 000 доллар

Royal Towers  бол Багамын арал дээр оршдог зочид буудал. Гэхдээ энэ бол дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлын нэг. Шөнийн зугаалганд дуртай зочдод гэж хэлэхэд энд жинхэнэ зугаа цэнгэлийн төв байдаг юм шүү. Та энэ зочид буудалд буувал өөрийгөө яг л хаан болсон мэт төсөөлөх болно. Зочид буудлын тагтан дээрээс та өөр хаанаас ч харж чадахгүй тийм гайхамшигтай уран зураг мэт байгалийг харах болно.


6. Ерөнхийлөгчийн люкс, Токио – 25 000 доллар

Хэрвээ та Токиогийн хамгийн өндөр цэгт гарахыг хүсч байвал Ritz Carlton зочид буудалд тавтай морилно уу. Токиогийн хамгийн өндөр энэ цэгт Ерөнхийлөгчийн люкс өрөө буюу зочид буудлын хамгийн өндөр үнэтэй өрөө нь бий.  Энэ өрөөнд 16 хүн буух боломжтой.


5. Ерөнхийлөгчийн люкс, Сардини – 33 000 доллар

 Сардинийн Costa Smeralda зочид буудлын Ерөнхийлөгчийн люкс  өрөө нь танд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээх болно.  Гурван ч унтлагын өрөөтэй энэ өрөөнөөс та хаанаас нь гайхамшигт байгаль тэнгис далайг харах боломжтой юм. Зөвхөн энэ өрөөнд зориулсан бассейн, дасгалын өрөө бас дарсны агуулахтай.


4. Hugh Hefner Sky Villa- Лас-Вегас – 35 000 доллар

Лас-Вегасын Palms’ Fantasy Tower  зочид буудлын тансаг зэрэглэлийн өрөөг Хью Хефнерийн асар хэмээн нэрлэдэг. Гэхдээ энэ өрөө дээд зэрэглэлийн зочид буудлын өрөөнөөс хамаагүй үнэтэй. Хоол, үйлчлэгийн төлбөр ороогүйгээр зөвхөн өрөөний үнэ нь 35 мянган ам.доллар.


3. Хатан хааны асар- Афин – 45 000 доллар

Газрын дунда тэнгисийн хамгийн үзэсгэлэнт газар бол Афины  Grand Resort Lagonissi зочид буудал. Хязгаар нь үл харагдах тэнгисийг харж нүд баясгахаас гадна дээвэр дээрх бассейндаа тухлан, ил зуухны өмнө сууж, хэзээ ч харж байгаагүй угаалгын өрөөнд тухалж, унтлагын өрөөгөө та өөрөө сонгож унтаад л... Таны гар дор хүссэн зүйл чинь байгаад л... Хааны зиндаа биш гэж үү. Тус зочид буудлынхан энэ өрөөгөө хатан хааных хэмээн нэрлэдэг нь ийм л учиртай.


2. Ерөнхийлөгчийн люкс, Канн – 52 000 доллар

Ганцхан шөнө зочид буудлын төлбөрт 50 мянган ам.доллар зарцуулна гэдэг хэрийн нэгний санаанд багтах нь юу л бол. Гэхдээ тийм баячууд бий.  Канны “Grand Hyatt Martinez Hotel”-ийн  Ерөнхийлөгчийн люкс өрөөг 1920 оноос эхлэн санал болгож эхэлсэн байна. Энэ өрөөний тагтан дээр бяцхан цэцэрлэгт хүрээлэн бий.  Мөн зочны өрөө, кинотеатр гээд л хүссэн бүхэн чинь бий дээ.


1.      Женевийн Хатан хааны пентхаус – 83 000 доллар

Женевийн President Wilson  зочид буудлын энэ пентхаус хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон хамгаалалтын өндөр системтэй.  Хаалга, цонх нь гадны нөлөөнөөс бүрэн хамгаалагдсан,  12 унтлагын өрөөтэй хувийн лифттэй. Номын сан, дасгалын өрөө, тоглоомын өрөөнүүд  гээд л. Энэ пентхаус нь дэлхийн алдартай улстөрчид хийгээд тэрбумтны амрахад хамгийн тохиромжтой газраар тодроод байгаа аж. 

Сэтгэгдэл бичих