Машиндаа устай лонх үлдээсний "гай"

Ставрополийн хязгаарын ВАЗ-2106 машины эзэн гадаа тавьсан машиных нь шил харлаад, доторхи нь харагдахаа болисныг анзаарсан байна. Тэрээр машиныхаа дотор талыг хараад юу болсныг мэджээ.  Устай лонхноос болж машин хэрхэн шатсан тухай дүрс бичлэг Instagram-д тавигдсан байна.

Мөн хачирхалтай гэмээр гал гарсны үр дагаврыг харуулсан бичлэг federashka пабликт гарчээ. Машиндаа үлдээсэн устай лонх галт шил болж, нарны гэрлийг төвлөрүүлснээр суудал шатжээ гэж хохирогч эр үзэж байна.

“Машины маань цонхны шил харлачихсан байсан. Хүн зориудаар шатаагаагүй, богино холбоос үүсээгүй. Тэгэхээр арын судал дээр орхисон устай лонхноос болж таарлаа” хэмээн “Жигули” машины эзэн халаглажээ.

Машины дотор тал бүрэн шатаж,  харин тортогноос болоод цонхны шил харласан байна.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих