Хамгийн сайхан нүдтэй хүүхнүүд

1.1.    Мария Тьелна

Украины Харьков хотноо төрсөн энэ загар өмсөгч Парист амьдардаг. Түүний манай гаригийн хамгийн том нүдтэй бүсгүй гэдэг болохоор энэ жагсаалтын эхэнд зүй ёсоор бичигдэнэ. 

2.    Айшвария Рай

Энэтхэгийн энэ жүжигчин бүсгүй 1994 оны “дэлхийн гоо бүсгүй” болж байсан хүн. Хамгийн сайхан хувцасладаг, сайн бүжиглэдгээрээ Болливудын хамгийн эрэлт ихтэй жүжигчин. 

3.    Анжелина Жоли 


Энэ гайхамшигт бүсгүй ямар нэгэн рейтингээс хоцорч байгаагүй, Үнэхээр түүний үл ялиг ногоон нүд нь том. 

4.    Ума Турман

Түүний хөх цэнхэр нүд нь заримдаа харь гаригийн хүний төрхийг санагдуулдаг ч яахын аргагүй л том нүдтэй сайхан бүсгүй. 

5.    Одри Тоту 


“Амели” киноны гол дүрийн энэ франц бүсгүй хар хүрэн нүдээрээ, бас инээмсэглэлээрээ эрхгүй хайр татдаг. 

6.    Скарлетт Йохансан

“Сувдан ээмэгтэй бүсгүй”, “Болейноос ирсэн бас нэг” зэрэг кинон дээрээс энэ сайхан бүсгүйг байгаа төрхөөр нь харсан хэн ч гэсэн  түүнийг энэ жжагсаалтад багтасныг хараад гайхахгүй биз ээ. 

7.    Моника Белуччи


Нүд, уруул, нүүр, цээж гээд төгс сайхан бүсгүй . Харамсалтай нь хувийн амьдрал нь тийм ч бүтэлтэй биш. 17 жил ханилсан нөхрөөсөө саяхан салсан. 

8.    Пенелопа Крус

Шүтэн бишрэгчид нь түүнийг “Испанийн шидтэн”, “хатагтай” гэдэг нь зүгээр ч нэг хэрэг биш. 

9.    Лили Коул

Загвар өмсөгч энэ бүсгүй буржгар хонгор үс, хүүхэлдэй шиг царай өрх, цэнхэр нүдээрээ  алдаршсан. 

10.    Кэти Перри 

Энэ дуучин зүгээр л нэг сайхан бүсгүй төдийгүй, олон дуу нь хит болон шүтэн бишрэгчдээ дагуулсаар байгаагийн нэг нууц нь том сайхан нүдэндээ ч байж болох. 

Сэтгэгдэл бичих