Xунтайж Гарри, Меган Марклыг орхиж явах болжээ

 Хатан хаан хоёрдугаар Елизабетын ач хүү хун тайж Гарри удалгүй Ботсван улс руу ажлаар явах гэж байгаа бөгөөд тэрээр  гэргийгээ авч явж чадахгүй болсон бололтой. Тансаг хуримын дараах  хосын тухай үлгэр мэт яригдаж байсан зүйлс ийнхүү дуусч, нэгэн хэвийн амьдралд орж байгаа бололтой  гэж хэвлэлд бичжээ.

 Африкийн өмнөд нутгийн  энэ орон хосын хувьд онцгой учир холбогдолтой бөгөөд Ботсванд Гарри, Меган  хоёр 2016 онд гурав дахь болзоондоо очиж, түүнчилэн Марклын төрсний 36 насны ойг тэмдэглэж байжээ.

“Хунтайж Гарри ганцаараа явна гэдгийг ордны төлөөлөгч нотоллоо.  Түүний айлчлал   амралт биш, харин хувийн ажлын аялал юм” гэж британийн “Дейли мэйл” сонинд бичжээ.

Албан ёсны мэдээгээр,  Гарри Ботсваны хирсийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог бөгөөд  хирс хамгаалах хуралд оролцохоор Африк руу явж байгаа аж.  

Харин Меган нөхрийгөө байхгүйд гэртээ ганцаараа үлдэхгүй гэдгээ илэрхийлж, АНУ-д  аялахаар төлөвлөж байгаа юм байна.  

С.Инда

Сэтгэгдэл бичих