Путиний нэр хүнд унаж байна


 

Владимир Путиний дотоод бодлогод Оросын иргэдийн хандах хандлага нэлээд өөрчлөгджээ. Судалгааны дүнгээс үзвэл,  энэ чиглэлээр  ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжиж байгаа иргэдийн тоо 22%-иас 16% болж цөөрснийг   мэдээллийн AmurMedia агентлаг уламжилсан байна.

Судалгааны “Левада-центр” төвийн явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд хамрагдагсдын 17% нь Путин “томхон капиталтай холбоотой” учир таалагдахгүй байна гэж хариулжээ.  Путин “ард түмний эрх ашигаас хөндий байна” гэсэн (16%), тэр “авилгажсан улстөрчидтэй холбоотой”гэсэн (14%)  байна.

Ерөнхийлөгч  “улс орныг удирдаж чадахгүй байна” гэж иргэдийн 9% хувь нь үзэж,  “түүний бүхий л үйлдэл нь өөрийн нэр хүндийг өргөхөд л чиглэж байна” гэдэгт  мөн ийм тооны хүн  санал нэгтэй байгаа ажээ.

Путин өөрийн хүрээлж буй хүмүүсийн дунд нэр хүндгүй болж  байна гэж санал асуулгад оролцогчдын 6% нь мэдэгджээ.

Гэсэн ч одоогийн ерөнхийлөгчийг туршлагатай улстөрч гэж үздэг оросын иргэдийн тоо 2016 оноос нэлээд өсч, 33%-иас 49% болж нэмэгдсэнийг судалгаанд тэмдэглэсэн байна. “Эрч хүчтэй, шийдэмгий чанарыг” санал асуулгад оролцогчид ОХУ-ын одоогийн төрийн тэргүүний сайн тал гэж онцолжээ.  Бас 22% нь Путинийг алсын хараатай улстөрч гэж үзэж байна.

Санал асуулгыг 2018 оны долоодугаар сарын 19-нөөс 25 нд явуулжээ.  Санал асуулгад Оросын 52 бүс нутгийн 136 суурингийн 18 болон түүнээс дээш насны 1600 хүн оролцсон байна.

“Олон нийтийн санаа бодол” сан болон Бүх Оросын олон нийтийн санаа бодол судлах төвийн мэдээгээр, зургаадугаар сарын сүүлчээр Путин  болон түүний танхимын  рейтинг  эрс буурсан бол,   долоодугаар сарын эхээр эргээд  тогтворжих хандлага бий болжээ.

С.Инда

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Тогоохүү - 27.123.214.1072018-08-14 15:05:49

Аль ч улс маш цѳѳхѳн хүний санал нэртэй ажил явуулдагын нэг л биз Ядаж хэдэн сая хүн цаашлаад ахиухан санал явуулбал дэмжсэн хэвээр л байх.Ялангуяа одоогийн ийм нѳхцѳлд дэмжинэ дээ дэмжинэ

Зочин - 182.160.0.322018-08-13 09:43:17

Путлерийн үед орос орон олон улсын шахалт,хориг зэргээс болоод э.з нь сайжрахгүй. Харин түүний дараа ямар удирдагч гарч ирэхээс орос орны хувь заяа ихээхэн шалтгаална.

irgen - 202.179.31.512018-08-12 23:52:07

orosod tetgeveriin humuus l gehed manaihnaas undur avdag shu ytsalin ch sn

зочин - 66.181.178.1702018-08-12 20:42:16

оросд Путин шиг удирдагч одоохондоо олдохгүй байхаа Путингүй бол орос хэцүү болнодоо захиалга л биз

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! - 83.153.124.2102018-08-12 18:20:47

“Левада-центр” гээч нь амeрикаас санхүүждэг төрийн бус байгуулага юм.Тэгэхлээр энэ хэний захиалгаар хийгдсэн нь ойлгомжтой биз!!!!!!!!!!!

- 202.21.106.1662018-08-12 18:01:55

Гуйвуулсан л мэдээ байна. Харин ч иргэдийнхээ дотор өсч , тойрон хүрээлэгчдийнхээ дотор унаж байгаа нь ард түмнийхээ

Oros - 2.217.253.2272018-08-12 17:34:01

Bi baruund bdag oros naiz maani say nutagtaa amraad irsen moskwa gaas uur hotuudad amidral hetsuu ymnii une undur tsalin barag $300 avdag gej bna le takhia gahai tarisan hunsnii nogoo n l hymd bukh ym herl hakhuul gej bsan unen shuu de

Ганаа - 203.91.117.82018-08-12 17:25:35

За даа АНУ-гийн хийж байгаа хэвлэлийн тархи угаалт биз. Өмхий янкуудаас олигтой юм гарч байсан түүх байх биш.

Зочин - 122.201.22.1412018-08-12 15:46:59

Улс орныг удирдаж чадахгүй бна гэж 9 % нь үзэж ч гэх шиг. Манайхаас ерөнхийлөгч ав л даа оросуудаа кккккк манайд бол байна дөө байна

Сайханаа - 202.9.42.92018-08-12 15:38:55

Оросууд Путинээ муулаад өөд гарахгүй байхаа. Бүр болохгүй бол манайх авъя. Монголчууд ертөнцийн чихнээ сайнаар яригдаж ,авилга,хэнээрхэл, бүлэглэлээс салах байх

Билэг - 66.181.177.1252018-08-12 14:21:46

орос орныг эргээд агуу болгож байгаа мундаг удирдагч шүү дээ. Дэлхий Оростой л ярина. Ийм байхад яах юм. Дайснуудын нь хийж байгаа ажил. АНУ болон барууны орнууд хичнээн хориг тавиад өөрсдөө л хохирч байгаа биз дээ. Одоо бол Орос агуу гүрэн болсоон. Цэрэг зэвсэгээр бол хол явсан даа.

Иргэн - 150.129.143.2152018-08-12 14:06:42

Оросууд Путингээ голж байгаа бол Монголд авчраад удирдагч болгочих юм сан.Тэгвэл сайхан байнаа.

Иргэн - 150.129.143.2152018-08-12 14:01:53

Манайх Путин, Ши Жин Пин, Дутерд нар шиг хүчирхэг удирдагчтай болох юмсан .

Zochin - 122.201.21.192018-08-12 14:00:32

Muiharlasaar eldev horigt orj ard tumniihee amdraliig mash hund bolgoj baina

Nan - 64.119.26.1712018-08-12 13:58:25

Ner hundeer yadgiin. Ynaj l baig. Oros hujirhegjij l bna

ы - 103.10.197.112018-08-12 13:56:45

Орос барууны улсуудын хоригт орсон боловч Монголоос дээр л байгаад байгаа юм даа. Энгийн жишээ бол төгрөг рубулийн ханшаас аваад саяхан Нижний новгород муж нь хонь ямааны сүүгээр бяслаг, иогурт, зайрмаг хийхээр төлөвлөж бас сүүн сүүн бүтээгдэхүүнээр мужаа хангаж байдаг. Харин 60 сая малтай бид юу ч хийгээд байгаа юм бүү мэд. Ядуу улсын балаг ч барагдахгүй юм дөө... Ядаж байхад ядуугаа мэдэхгүй 2 хөршөөс аваад барууны улсуудыг хүртэл муулна. Ядуу төр засгаасаа баян орнуудын хэрэгжүүлдэг төр засгийн бодлогыг шаардана. Бүтэхгүй ээ...

mongol - 122.201.31.2472018-08-12 12:42:30

Yagaad ch ym manaihan orosuudad tsaanaa l neg elgemsuu bdag shuu te

- 66.181.187.2462018-08-12 12:23:01

Түрэмгий орос орон, ард түмний боддоггүй дайнч нөхар