Бэлгийн замын халдварт өвчин 7.7 хувиар өсчээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр бэлгийн замаар дамжих халдварын зонхилох халдвар 2018 оны эхний долоон сарын байдлаар 9277 бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 666 өвчлөл буюу 7.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт өвчлөлийн 32.4 хувийг заг хүйтэн, 38.7 хувийг тэмбүү, 28.7 хувийг трихомониазын халдвар, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 174 тохиолдлоор өсчээ. Харин 10000 хүн амд ногдох өвчлөл Хөвсгөл 27.8, Говьсүмбэр 23, Дорнод 17.9, Баянхонгор 16.6, Сүхбаатар 16.4, Хэнтий 14.5, Сэлэнгэ 14.6, Говь-Алтай 12.2 хувьтай байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zz - 176.179.172.772018-08-11 16:19:58

Hogiin mongol