ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ

ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М нь хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд хүрсэн юм. 

Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М-г яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргаад байгаа билээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Болсон явдалтай холбогдуулан ЗТХЯ-ны удирдлагууд талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ. Тодруулбал, өчигдөр өглөө ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гэрт нь очсон бол үдээс хойш ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн биеэр очиж талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн байна. 

Талийгаач нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ. 

Мөн энэ хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн тухай зарим сайтад мэдээлэгдсэн. Энэ талаар баттай эх сурвалжаас асуухад ташаа мэдээ гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 43.242.243.1862018-08-12 15:26:38

ЗТХЯ-ны бүх агентлагын дарга нарыг солих нь зүйтэй.Мөн сайд өөрөө хариуцлага хүлээж огцрох ёстой.

Zochin - 183.239.147.182018-08-12 10:56:57

Said n ogtsor-d naad uamniikhaa ajilchidaaas mergejiliin shalgalt avaad negmusun tseverleed avaach??

- 182.160.36.812018-08-11 17:02:25

Сайд Бат-Эрдэнэ өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж огцор

Иргэн - 202.9.42.112018-08-11 13:03:28

Төрийн нарийн Ж.Бат-Эрдэнийн гарын хүн Махбал

Иргэн - 202.9.42.112018-08-11 13:03:28

Төрийн нарийн Ж.Бат-Эрдэнийн гарын хүн Махбал

Иргэн - 202.9.42.112018-08-11 13:03:28

Төрийн нарийн Ж.Бат-Эрдэнийн гарын хүн Махбал