Дахин хориг арга хэмжээ авч байгаа нь эдийн засгийн дайн зарласан хэрэг гэжээ

Оросын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгаж байгааг эдийн засгийн дайн зарлаж буй хэрэг хэмээн Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Цаашид авах хориг арга хэмжээний тухай яриаг би тайлбарламааргүй байна. Гэхдээ миний бие ганцхан зүйлийг хэлж чадна. Тэр нь юу гэвэл, хэрвээ банкнуудын үйл ажиллагааг  хориглох эсвэл өөр аль нэг валют хэрэглэх мэтийн зүйл гарч ирвэл тэр нь эдийн засгийн дайн зарлаж  буй хэрэг юм.  Тиймээс энэ дайнд эдийн засаг, улс төрд шаардлагатай нөхцөл байдалд өөр бусад аргаар хариу өгөх хэрэгтэй болно. Манай Америк андууд үүнийг ойлгох ёстой” гэж тэрээр мэдэгджээ.

“Манай орон сүүлийн 100 жил байнгын хориг арга хэмжээний дарамтад  оршиж ирсэн. Яах гэж ингэж байгаа хэрэг вэ?  Оросыг  олон улсын тавцан дээрх хүчтэй өрсөлдөгчдийн тооноос хасах гэж л тэр” хэмээн Медведев хэлжээ.

 “Олон улсын эрхийг зөрчсөн биологийн болон химийн зэвсэг хэрэглэж байна” гэх хэрэгт Оросыг буруутгаад, тус орны эсрэг шинээр хориг арга хэмжээ авах гэж байгааг төрийн департаментын төлөөлөгч Хизер Науэрт наймдугаар сарын 8-нд мэдээлсэн юм. Орос-Америкийн харилцаа сайжирна гэдэгт Вашингтоны засаг захиргаа найдаж байгаа бөгөөд хориг арга хэмжээний туслалцаатайгаар  Оросын талд нөлөөлөхийг хүсэж байгаа юм гэж тайлбарлажээ.

Наймдугаар сарын 22-ноос хэрэгжих эхний хэсэгт Орост электрон төхөөрөмж болон хоёрдмол зориулалт бүхий бүрдэл хэсгүүд экспортлохыг бүрэн хориглох төлөвтэй байна. Хоёр дахь багц арга хэмжээг  гурван сарын дараа авах ажээ.  Вашингтоны засаг захиргаа  дипломат харилцааны төвшинг бууруулж, АНУ руу нислэг үйлддэг  нисэхийн “Аэрофлот” компанид өгсөн зөвшөөрлийг хүчингүй болгож,  хоёр орны бараа эргэлтийг бараг бүрэн зогсоож  магадгүй байгаа юм.

С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 59.153.113.992018-08-12 21:34:05

ene baidal udaan urgeljilbel amerik uls udahgui gazriin hursnuus archigdana.

k - 182.160.35.2222018-08-12 14:16:15

hogin yumnuudig tegej bval sain

aa - 202.21.106.1202018-08-12 10:15:28

USA ch aguu guren shuu.hujaa oros 2-iig nugaslaad ug

бид - 78.250.241.1472018-08-11 23:55:13

Оросууд энэ хоригийг даваад гарах чадалтай гүрэн.Олон арван жилийн дараа АНУ бол хүнд хэцүү байдалд орно яагаад гэвэл олон цагаачаас бүрдсэн улс шүү дээ.Орос улс бол улам хөгжиж хүчирхэг болно.Яагаад гэвэл ард түмэн нь дайн дажин зовлон амссан ард түмэн хүн ардынхан сэтгэл сайхан хүнлэг хүн чанартай энэрэнгүй ард түмэн болхоороо.

zochin - 202.9.41.1702018-08-11 21:37:18

трамп агуу удирдагч юм даа гэж

онгол - 202.9.42.122018-08-11 19:10:08

АНУ дэлхийн харгис цагдаагийнхаа үүргийг хангалттай биелүүлэх гэж зүтгэх юм. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээ. АНУ бас хохирно.

oros usa-d jmar heregtei heden zuun mjnganorosuudl amerikt amidarh baigaa ene hend heregtei zovl boidlogo bna - 188.95.123.1492018-08-11 14:41:00

zaluu

иргэн - 202.179.26.502018-08-11 14:08:19

АНУ эргээд Өөрснөө л маш том Хохирол амсана дөө