Үнэг одтой, хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын 8 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын битүүн, Үнэг одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Нар хиртэнэ, 17:56-19:23 хооронд 1 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 18:40-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл бичих