Сэжигтэн Б.Махбалыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүх гаргалаа

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М-ийг дөнгөж сая цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Түүнийг хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд хүрсэн гэх хэрэгт буруутган,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн прокурорын газраас М-ыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон М-г 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Үнэн - 202.9.40.1602018-08-11 07:40:13

Зай гарахаар бөглөх гэж гүйдэг Н.Энхбаяр, МАН, АН-ынхан одоо гүйгээд ажилтай болооч. Хэнтийн нөхөн сонгуульд хүчиндэгчийн оронд бас гүйцгээгээд байгаа биз дээ. Ичих нүүрээ алдсан шаарнууд.

zochim - 202.9.42.12018-08-10 18:33:55

ZA ZTHYAMAND 2 GAZRIN DARGIIN ORON TOO GARLAA 60 TERBUMINHAAN

zochim - 202.9.42.12018-08-10 18:33:55

ZA ZTHYAMAND 2 GAZRIN DARGIIN ORON TOO GARLAA 60 TERBUMINHAAN

zochim - 202.9.42.12018-08-10 18:33:55

ZA ZTHYAMAND 2 GAZRIN DARGIIN ORON TOO GARLAA 60 TERBUMINHAAN

zochim - 202.9.42.12018-08-10 18:33:55

ZA ZTHYAMAND 2 GAZRIN DARGIIN ORON TOO GARLAA 60 TERBUMINHAAN