Эмнэлгийн ажилтнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа болов

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн “Хүндэтгэлийн талбай”-д зохион байгуулагдсан байна.

 

Хүндэтгэл үзүүлэх  ёслолын үйл ажиллагааны үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад төрийн болон салбарын шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУДНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Цэвэлмаа нар шагнаж урамшуулжээ.

 

Мөн Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан эмнэлэгийн туг залах, эмнэлэгийн ажилтнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон аж.

Сэтгэгдэл бичих