Японы хүүхдийн зүрх судасны нар Говь-Алтай аймагт ажиллаж байна

Японы хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын баг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үзлэг, оношилгоо хийж байна. Тэд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах юм. Мөн энэхүү үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ ондоо болон ирэх онд хуваарь гарган үнэ төлбөргүй катетерэмчилгээ хийхээр төлөвлөжээ. Нөгөөтэйгүүр орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.

Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажиг эрс нэмэгдсэн тухай эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал энэ өдрүүдэд аймгийн эрүүл мэндийн газартай холбогдон нэгдсэн эмнэлэгт үзлэг оношилгоонд хамруулах боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих