Дарь-Эхийн төв замыг засварлах төсөв батлагдав

Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаж, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Дарь-Эхийн төв замыг засварлах санхүүжилтийг Нийслэлийн автозамын хөрөнгөөр шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж батлагджээ. Нийт гурван байршилд 812 м2 талбайд 48,7 сая төгрөгийн засварын ажил хийхээр болоод буй юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Цаашдаа замын жижиг эвдрэл, гэр хорооллын дундах зам, суваг шуудууг засахад дүүргүүд дэргэдээ жижиг шуурхай засварын бригад ажиллуулах хэрэгцээ байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан, авто зам дээр хаана нь илүү эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг гаргаж, далан хийх ёстой. Мөн холбогдох газрууд энэ тал дээр  судалгаа гаргаж 2019 оны төсөвт суулгах хэрэгтэй” гэжээ.

dari ehiin zam

Сэтгэгдэл бичих