Замын эвдрэл тооцолгүй хурд хэтрүүлснээс ноцтой осол гарчээ

Өнгөрсөн лхагва гаригийн орой 20 цагт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас зорчиж явсан нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд, хөнгөн гэмтэл авч, нэг тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна.

Осол гарсан шалтгаан нөхцөл нь замын зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл гэмтлийг тооцож,  хурдаа тохируулаагүй, эсрэг урсгалд орж  мөргөлдсөний улмаас замын хажуу хэсэг рүү унасан байжээ. Иймд жолооч та бүхэн амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавилгүй, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих