Сэжигтэн Б.Махбалыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүх гаргалаа

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг дөнгөж сая цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Түүнийг хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд хүрсэн гэх хэрэгт буруутган,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас М-ыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон М-г 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

 Уг хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан М.Мөнхшүр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Цагдаагийн 102 утсанд 2018.08.09-нд “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн байрны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага ирсэн.

Хэргийн газарт цагдаагийн нэгдүгээр бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд тус яамны Төрийн тусгай  удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн дугаар авсан. Энэ нь хүнийг алсан гэсэн зүйчлэл" гэсэн юм. Хохирогч Г-гийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно.

    Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Ажлын байрандаа архидан согтуурч байсан гэсэн үү?

-Цахим орчинд албан тушаал булаацалдаж, маргалдаж нэгнийхээ амь насанд халдсан гэдэг ташаа мэдээлэл тарсан байгаа.  Хувийн таарамжгүй байдлаас шалтгаалж ийм асуудал болсон.

Архи хэрэглэсэн эсэхийг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоох боломжтой.

-Хохирогч хэдэн удаа хутгалуулсан бэ?

-Хэрэг бүргтгэлтийн мөрдөн байцаалтын  явцад тогтооно.
Уг хэргийн талаар  Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Батэрдэнэ хэлэхдээ:
        - "Хэрэг гарсан өдөр би газрын дарга нарт тодорхой үүрэг даалгаварууд өгсөн. Түүний дараа ажлаа ярилцаад үргэлжлүүлээд архидан согтуурч, муудалцан зодолдож л дээ гэж таамаглаж байна. Төрийн яаман дотор ийм золгүй хэрэг гарсанд маш их харамсаж, эмгэнэж байна. Одоо хуулийнхний дүгнэлтийг нь л хүлээх үлдлээ" гэж байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн М-ийг өчигдөр орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эрүүлжүүлэхэд аваачиж хонуулсан гэх. Улмаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачин мэдүүлэг авсан байна. Сэжигтэн Б.Махбалыг ийнхүү яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм.


Т.Намуу

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ачу - 31.10.156.220Уржигдар

Алуурчинг цаазал

Хачин - 66.249.82.1742018-08-10 18:34:08

Хачирхалтай шүү. Цагдаа хэд хутагласан.архи ууссан эсэхийг тодорхой хэлж чадахгүй байж хувийн тааламжгүй харьцаанаас болсон гээд далд зүйлийг нь тодорхой хэлээд байдаг.

зтя - 43.228.131.2292018-08-10 16:14:58

Буруу гарын мөнгө гэдэг ийм л аюултай.

Ёооо - 103.10.23.792018-08-10 15:34:56

yrn ajliin tsag duustsan bhad yaman dtor bjil baidag yumbeee arhi uujil baidag

Mongol - 66.181.161.862018-08-10 15:16:51

Arai ch dee yu helehev dee

ider - 122.201.22.1172018-08-10 15:07:49

uneheer muu bnaa haramsaltai

- 182.160.36.812018-08-10 14:01:46

Одоо сайд Бат-Эрдэнэ огцрох ёстой

Өө заза - 64.119.26.1852018-08-10 13:53:25

Хутгатай байсан хэрэг үү? Тийм бол алуурчин юм бн.