Ц.Нямдорж: Ерөнхийлөгч бид хоёрын хооронд их ч "хар муур" гүйлгэж байна

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Засгийн газраас гарна гэх мэдээлэл цацагдаад буй юм. Тодруулбал, “Ц.Нямдорж Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэж хэлжээ” гэсэн мэдээлэл гарсан байв.

Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ц.Нямдорж гарна гэж хэлжээ” гэсэн мэдээнд намын Бага хурлын дараа Их тэнгэрт болсон арга хэмжээний үеэр энэ асуудал яригдсан гэж бичсэн байна лээ. Бага хурлын дараа би зөвхөн Шадар сайд Ө.Энхтүвшинтэй л уулзсан. Тэндээс гараад л тус тусынхаа ажил руу явсан. Ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Хэн нэгэн УИХ-ын гишүүдтэй ч уулзаагүй.

Их тэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг ч мэдэхгүй байна. Тэгэхээр энэ мэдээ зохиомол, улс төрийн захиалгатай, саармагжуулах, будлиан хутгах гэсэн явуулга гэж харагдаж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг урвасан гэсэн мэдээ гарчихаар нь энэ зохиол үргэлжлэлтэй юм байна гэж би ойлгосон. Ер нь яс хаях гэдэг зүйл их хэцүү. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд яс хаяна, их ч "хар муур" гүйлгэж байна. Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй. Тэгж амьдардаг, ингэж байж өөрийн зорилгыг биелүүлэх гэж оролддог хүмүүс байна. Үүнийг нь дэвэргэдэг, хөлсөөр материалыг нь гаргадаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч байна.

Улс төрийн зорилготойгоор тарааж буй гүтгэлэг, цуурхал бүрийн араас хөөцөлдөх амаргүй байна. Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд сууж байхад миний талаар худал мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Өчигдөр нэмээд Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс урвалаа гэсэн мэдээлэл мөн гарч, угсарсан арга хэмжээнүүдийг хийж байх шиг байна. Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт орсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноосоо хойшхи хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй” гэжээ.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

нохойжав - 202.70.47.1582018-08-10 13:24:52

Мэнгэт муур л өөрөө тагнуулч хийж, шахаач хийж, худлаа үгээр хуурч, сайд болж, хар, шар, хөх, улаан муурыг өөрөө гүйлгэчихээд хэнэгч үгүй цариалах хэрэггүй.