ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад нэгнийхээ амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 22.00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан Г нь Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байжээ. Харин түүний аминд хүрсэн М нь Төрийн тусгай удирдлагын газрын дарга аж. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Лууяа - 202.9.42.92018-08-10 12:44:38

Сайд нь үг дуугүй огцорно биздээ. Ийм ч хариуцлагагүй,зэрлэг хүмүүс гэж байх уу. Хурандаа яагаад дуугүй байна. Яам газруудын орон тоо олдоод зав чөлөөтэй маш олон хүн байнааа. Хүрэлсүхээ. Сэлэмээ эргүүлээд орон тоог цөөлөөч.

b - 27.123.214.802018-08-10 11:04:57

za dee 60 terbumiinhnii zes ni tsuhuilj ehellee dee. Enhboldooo