Мөхөж буй орнуудыг нэрлэлээ

Science Alert  сайт  төрөлт буурч, настай хүмүүсийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байгаагаас хүн ам зүйн эрсдэлд хамгийн их орсон Европ, Ази болон дэлхийн бусад орныг нэрлэсэн байна. Эдгээрт АНУ, Испани,  Итали, Өмнөд Солонгос, түүнчлэн  Япон, Хятад улс  хамрагдаж байна.

Хүн амын ажил эрхэлж буй хэсэг цөөрч байгаа байдлыг хүн ам зүйн удаашралтай эрсдэл гэж нэрлэдэг юм. Ийм байдалд орохгүйн тулд  эмэгтэй хүн бүр хоёр хүүхэд төрүүлэх ёстой. Гэвч олон хөгжингүй оронд төрөлтийн коэффициент хоёроос  доогуур болжээ.  Цагаач ажилчдыг оруулснаар үр уршгийг зөөллөж болох ч, үлэмж тооны  иргэд нь  бусад оронд ажил хийхээр явдаг учраас уг хямралыг бүрэн зогсоох аргагүй юм.

АНУ-д төрөлтийн коэффициент  хамгийн доод буюу 1,76 болж буурсан бөгөөд харин хүлээгдэж буй дундаж наслалт 78,6  жил байгааг мэдээлж байна. Зарим муж улсад хүүхдээ нэг жил харах  өртөг арван мянга хүртэл доллар байгаа нь  хүүхэд төрүүлэхээс татгалзах шалтгаан болж байна.  Тэтгэврийн насны иргэдийн тоо нэмэгдэж, цагаачдыг ихээр оруулж байгаа нь хүн ам зүйн эрсдэлийг удаашруулдаг байна.

Испанид төрөлтийн коэффициент 1,5, харин нас баралт төрөлтөөсөө давжээ. Гаднаас ирж буй хүмүүсээр л  хүн ам нэмэгдэж, харин зарим жижиг суурин тосгонууд бүр мөсөн байхгүй болжээ.  Италид ч ийм хандлага ажиглагдаж,  санхүүгийн бэрхшээлээс болоод хүмүүс олон хүүхэдтэй болохоос татгалзаж байна.  1,46 коэффициентын үзүүлэлттэй байгаа Болгарын хүн ам маш түргэн цөөрч, 2050 он гэхэд хүн амын  тоо 5,4 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ үе гэхэд Латвид 1,5 сая хүн л үлдэх ажээ.

Японд энэ коэффициент 1,44 хувь,  харин Өмнөд Солонгост 1,26 хувьтай байна. Хятадын айл өрхөд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч, 2030 он гэхэд хүн амын дөрөвний нэгийнх нь нас 60 хүрнэ (2012 онд настайчууд хүн амын ойролцоогоор 13 хувь  байжээ). Сингапур  төрөлтийн үзүүлэлт хамгийн бага орны нэг бөгөөд, эрх баригчид  цагаачдыг оруулж ирснээр хүн ам зүйн эрсдэлийг удаашруулахаар төлөвлөж байгаа ажээ.

С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Цагаач - 202.9.42.152018-08-11 21:35:41

Цагаачдыг шулж , цагаан арьстнууд жаргадаг газрыг АНУ гэдэг явцгүй дээ

зочин - 202.9.42.122018-08-11 19:22:47

Хиймэл эрхтэн, хиймэл хүмүүнтэй гэрлэсэн болоод жаргал эдэллээ гэхээр мөхөхөөс яах вэ.

зочин - 202.9.42.122018-08-11 19:22:47

Хиймэл эрхтэн, хиймэл хүмүүнтэй гэрлэсэн болоод жаргал эдэллээ гэхээр мөхөхөөс яах вэ.

зочин - 202.9.42.62018-08-11 13:21:09

Европ Америк хоёр мөхөхгүй ээ. Африк Ази мөхөх байх даа.

Зочин - 202.21.106.1462018-08-11 08:46:36

Америк гэж улс дэлхийн түүхэнд байгаагүй шигээ хойшид ч байхгүй биз. Дан цагаачид , хар арьстнуудаа мөнгөөр тогтоож, тэд нь ажиллаж мэдэхгүй ялзарсан шүү дээ. Мөнгө хэвлэж л оршин тогтнож бгаа

khuu - 66.181.161.812018-08-11 08:37:56

Mongol gazar nutgiin bairlalaa khamgiin suuld uldene. Odoo usan galav oiryoj baina khemeen medeelj bgaa...Tegekheer manai undesten l uldej taaraa. Bid chini tenger yazguurtai ard tumen yum sj dee...

IRGEN - 203.91.117.82018-08-11 08:02:46

MONGOLIIG. MAANI HEN. USTGAHIIG. TUREMGIILEHIIG. HUSNEM. TED. UURSDUU. HUWHAIRAN. UGUIREN. HORWOOGOOS. ARCHIGDANA. MONGOLIIG. MUHNU. GEJ. HELJ. BODDNOROO. TER. TED. UURSDUU. TER. UDRUUS. L .MUHLIINHUU. UUDIIG. UURSDUU. INGEED. NEEGUUD. UGCHIHUJ . BAIGAA. YUMAA. MONGOL. HUNIIAMHII. BILEG. HARI. TSAGAACHDIIN. MUU. BODIL. ERIIN. UIL. NNGEED. UUSDUU. MUHUH. BOLJ. BAIGAA. UYMAA. MONGOLIIN. TALAAR. BOLGOOMJTOI. ZUW. HARITS. ZAAAAAAAA!!!!!!!!

IRGEN - 203.91.117.82018-08-11 08:02:46

MONGOLIIG. MAANI HEN. USTGAHIIG. TUREMGIILEHIIG. HUSNEM. TED. UURSDUU. HUWHAIRAN. UGUIREN. HORWOOGOOS. ARCHIGDANA. MONGOLIIG. MUHNU. GEJ. HELJ. BODDNOROO. TER. TED. UURSDUU. TER. UDRUUS. L .MUHLIINHUU. UUDIIG. UURSDUU. INGEED. NEEGUUD. UGCHIHUJ . BAIGAA. YUMAA. MONGOL. HUNIIAMHII. BILEG. HARI. TSAGAACHDIIN. MUU. BODIL. ERIIN. UIL. NNGEED. UUSDUU. MUHUH. BOLJ. BAIGAA. UYMAA. MONGOLIIN. TALAAR. BOLGOOMJTOI. ZUW. HARITS. ZAAAAAAAA!!!!!!!!

Hazgai heltnuud Mongoliig ustgaj bna. - 66.181.161.442018-08-11 01:51:37

G

Зочтн - 103.229.123.132018-08-11 01:21:00

МОНГОЛЫГ МИНЬ МӨХҮҮЛЧИХ ГЭЭД БАЙГААРАА . ДЭЛХИЙ СӨНӨХӨД МОНГОЛ ҮЛДЭНЭ ШҮҮ .

Зочин - 203.91.115.392018-08-10 22:46:12

Монгол удахгүй мөхнөө. Хятадын колони болно. Тэгээд улсаас хулгай хийсэн гарууд бүгд цаазын тавцан дуусаа.

aaa - 202.21.106.1362018-08-10 22:42:39

hujaa ustaasaa

unen - 87.123.192.1102018-08-10 22:24:00

Mongol uls min havdar,tembuund darluulj , hudalts uls törtsidiin gaigaar uguirel jduurliin gamshigt jiveed möhöj medheer bolloo

Зочин - 66.181.161.862018-08-10 20:56:25

хүний олноор болдоггүй юмааааааааааа. Тоо статистик байнга өөрчлөгдөнө. Мунхаг сэтгэл л хэцүү шүү. Ямарч гарцгүй байдаг юм.

зочин - 202.9.42.62018-08-10 20:33:57

Монгол бас мөхөж байгаа улсын тоонд зайлшгүй орно.