Горбачевын тухай баримт бичгийг нийтэд ил болголоо

Михаил Горбачевын төрсөн өдрөөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын архивын удирдлага  хуучин ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нэлээд сонин бэлэг барьжээ.  1984-оос 1991 онд зөвлөлтийн удирдагчийн явуулж байсан үйл ажиллагаанд хамааралтай 14 нууц баримт бичгийг нийтэд  дэлгэсэн  байна. Мөн тэрээр түүнд мэндчилгээ дэвшүүлж гарын үсгээ зурсан нууц баримт бичгүүдийн хамт хавсаргажээ.

Тийнхүү Михаил Горбачевын үйл ажиллагаанд ямар нууц агуулж байсан вэ?

Тухайн баримт бичгүүдэд Рейгантай харьцаж байсан захидал, Рейган Тэтчер хоёр болон Буш, Коль нарын өгсөн баримтууд, Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар  Горбачевын явуулж байсан үйл ажиллагаанд өгсөн  дүн шинжилгээ зэрэг баримтууд байжээ.

Горбачевын үйл ажиллагааг эрсдэлтэй, гэхдээ ашигтай хэмээн үнэлж байгааг баримт бичигт цохон заасан байна.  Ерөнхий нарийн бичгийн дарга  өөрийн танил хүмүүсийг  чухал чухал албан тушаалд  маш түргэн дэвшүүлж, сүүлд нь тэднийг тусгаарлахад хүрнэ гэдгийг тэмдэглэсэн байна. Горбачевын үйлдэл нь түүний өгсөн амлалтаас зөрсөн.

          -Тодруулвал, “Дэврүүн санаа зорилго нь  Горбачевыг овоо хараанд оруулна... Тэр өөрийгөө  зөв гэдгийг байнга нотлох хэрэгтэй болно... Түүний гаргасан аливаа алдаа сөрөг хүчнийг нэгдэн нягтрахад хүргэж, өөрт  нь цохилт болно” гэж тэмдэглэжээ.

Михаил Горбачевыг ЗСБНХУ-ын ерөнхийлөгч болчихсон байсан тэр үеийн баримт бичгээс үзвэл,  өөрсдийнх нь төлөвлөгөө аажмаар  биелж эхэлж байгааг АНУ ойлгож эхэлсэн байна. Ийм “амжилт гаргасан” Горбачевыг удахгүй түлхэн унагааж, үүний дараа  өөрсдөд ашигтай  эмх  замбараагүй байдал үүснэ  гэдгийг  тэд мэдэж байжээ.

Харин цаашид төлөвлөгөө ёсоор хэд хэдэн арга зам байсан бөгөөд  КГБ-гийн хуучинсаг үзэлтнүүд засгийн эрхэнд гарч,  эцэст нь өөрсдийн байр суурийг демократуудад өгч, тэд  Зөвлөлт Холбоот Улсыг  бие даасан улсуудын холбоо болгох зам байсан гэнэ.  Гэвч Горбачев Лениний дэглэмийг нурааж,  түүний оронд огт биелэхгүй хямралын эсрэг хөтөлбөрөөс өөр юу ч үлдээгээгүйг шинжээчид маш сайн ойлгож байжээ.

Эцсийн бүлэгт Горбачев  хуучинсаг үзэлтнүүд болон шинэтгэгчдийг хооронд нь муудалцуулахыг оролдсон ч,  аль  аль нь түүнд итгэдэггүй  байсан юм.  Хэрвээ тэдний аль нэг нь засгийн эрхэнд гарсан ч гэсэн, улс орныг хямралаас гаргах   боломжгүй болно. Тиймээс  Горбачев огцрохоос өөр аргагүйд хүрэх болов уу” гэсэн дүгнэлтийг АНУ хийсэн байна.



С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.181.190.1645 цагийн өмнө

Горбачёв бол аугаа ЗХУ-ыг задрахад хүргэсэн олон том алдаа хийж, хоосон магтаал нэр төрд автан АНУ, барууныхны мөрөөдлийг биелүүлсэн. Тэр түүхэнд хараар үлдэнэ!

бѳндѳн - 27.123.214.1079 цагийн өмнө

муусайн хѳрѳнгѳтѳнгүүд одоо хятадыг хямраах гээд ажиллаж байх шиг байна битгий горьд...гэе

mm - 202.9.42.139 цагийн өмнө

gaitai yum

zaluu - 188.95.123.14910 цагийн өмнө

usa super jg medez baisan

darvin - 202.55.180.5810 цагийн өмнө

naad Gorvachov Reigan 2 cheni evrei garaltai humuuc shuu tiim uccchiraac Gorvachov Reigan 2 ih cain oilgolstoj Oroc orniig hymrahad ANU iin tolovlogoog heregjuulcen baih magadlaltai ali ch ulc orond evrei nar garval hoorondoo tohiroltsoj magadlal ondor um harin odoo Futiniig har Gorvachovooc shal oor eh oron ch baigaa bizdee ulc tuhain hun yamar undecten baih ni mash chuhal baidag um tiimeec tuhain undectniig toloolj chadah undecnii udirdagch zaaval heregtei baidag um

darvin - 202.55.180.5810 цагийн өмнө

naad Gorvachov Reigan 2 cheni evrei garaltai humuuc shuu tiim uccchiraac Gorvachov Reigan 2 ih cain oilgolstoj Oroc orniig hymrahad ANU iin tolovlogoog heregjuulcen baih magadlaltai ali ch ulc orond evrei nar garval hoorondoo tohiroltsoj magadlal ondor um harin odoo Futiniig har Gorvachovooc shal oor eh oron ch baigaa bizdee ulc tuhain hun yamar undecten baih ni mash chuhal baidag um tiimeec tuhain undectniig toloolj chadah undecnii udirdagch zaaval heregtei baidag um