372,188 ширхэг хувьцаа арилжлаа

2018 оны 8 дугаар сарын 09-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 372,188 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  'Хөсөг Трейд' (HSG+14.97%) болон 'Женко Тур Бюро' (JTB+12.68%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Монноос' (MNS-13.79%) болон 'Тавантолгой' (TTL-4.54%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр 'TOP 20' индекс 19365.84 нэгж болж 1.02 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,364,270,539,634.41 төгрөг боллоо.

Сэтгэгдэл бичих