Загвар өмсөгч О.Билгүүн аргагүй л өөр юм

“Яг түүн шиг-3” шоунд чамлахааргүй амжилттай оролцсон О.Билгүүнийг зөв хандлагатай, хөдөлмөрч залуу хэмээн олон түмэн  магтах дуртай. Тэрээр өөрийн хувийн амьдралаа нуулгүй ярьдаг нэгэн. Өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хамтран амьдарч байсан тухайгаа болон бизнес хийх гэж олон дахин бүтэлгүйтсэн ч няцалгүй дахин оролдсоор байгаа тухайгаа нэгэн нэвтрүүлгээр ярьж өөрийнх нь тухай буруу ойлголттой байсан хүмүүсийн бодлыг нь өөрчилсөн. Хэн хүнтэй ч хэвлүүхэн ярьж, өөрийгөө эвтэйхэн ойлгуулчихдаг энэ залууг чадварлаг загвар өмсөгч төдийгүй, энэ салбартаа нэлээд мэдрэмжтэй нэгэн гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Тэрээр нэгэн арга хэмжээ дээр манай дуранд өртсөн юм. Энэ үдэш тэр хувцасны сонголт болоод стилл имиджээр бусдаас аргагүй л ялгарах ажээ.



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

lol - 64.119.21.1322018-08-09 23:40:26

lol fanboy?