Спирттэй хөвөн, микроб устгахаа больсныг эмч нар илрүүлжээ

Спирт болон түүнд суурилсан бусад ариутгах хэрэгсэлд бактери устдаггүй байна. Харин  багаж хэрэгсэл, өрөө тасалгаа болон хүний арьсны микробыг устгахын тулд анагаах ухаанд ийм хэрэгсэл  байнга  хэрэглэж байдаг билээ. Үүний талаар “Science Translational Medicine” сэтгүүлд бичсэнийг иш татан РИА Новости агентлаг онцолжээ.

Эмч нарын үзэж байгаагаар энтерококк гэгч бактери нь хүний гэдсэнд байснаар дасан зохицлж, улмаар спиртийн үйлчилгээг эсэргүүцэх чадвараа сайжруулдаг байна. Энэ төрлийн бактериуд изопропанолын спиртэд арав дахин илүү тэсвэртэй болсон байна.

Тиймээс Австралийн эрдэмтэд спиртийн бактерийн эсрэг үйлчлэлд нэг их найдахаа больж, нэг удаагий бээлий, амны хаалт болон халаадыг тогтмол хэрэглэхэд шилжихийг зөвлөж байна.

Үүнээс гадна, сүүлийн үед микробууд антибиотикт илүү тэсвэртэй болж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. 

    -Тухайлбал, энэ нь уушгины стафилококк төрлийн бактерид хамаатай аж. 

Үүнтэй холбогдуулан анагаах ухааны хувьд "баргар үе" ирж болох юм хэмээн эмч нар түгшиж байгаа юм.

 

 С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

PhD - 103.14.38.1302018-08-09 14:20:14

изопропанолын спирт -энэ юу вэ? Амьдралд этилийн буюу CH3OHхэрэглэдэг биш билуу???