Оросын эсрэг авах шинэ хориг тодорхой боллоо

        ОХУ-ын тагнуулын экс ажилтан Сергей Скрипал охиныхоо хамтаар энэ оны эхээр Их Британид химийн зэвсгийн халдлагад өртсөн. Тэднийг дайны үед хэрэглэдэг байсан “Новочик” гэх химийн бодисоор хордуулсан байсныг Британий эмч нар тогтоосон.

Уг хэргийн ард Орос улс бий хэмээн АНУ-ын Засаг захиргаа үзэж Кремлийн эсрэг шинэ хориг тавьж буйгаа өчигдөр зарласан. АНУ-ын Төрийн Департмент “ОХУ-ын эрх баригчид химийн зэвсгээс татгалзах олон улсын гэрээг ноцтой зөрчсөн учир бид хариу арга хэмжээ авахаар болсон” гэж мэдэгджээ.

Харин Оросын эсрэг  авах шинэ багц хориг арга хэмжээ хоёр хэсгээс бүрдсэн тухай мэдээллийг NBC News телевизийн суваг  АНУ-ын Засаг захиргаа хариуцсан хүний хэлсэн үгнээс иш татан мэдээлжээ.

Наймдугаар сарын 22-ноос хэрэгжих уг хоригын эхний хэсэгт электрон төхөөрөмж болон хоёрдмол зориулалт бүхий бүрдэл хэсгүүд Оросод экспортлохыг бүрэн хориглох төлөвтэй байна. “Энэ багц хориг нь Орос улсад нэг их нөлөө үзүүлэхгүй байж мэдэх юм. Учир нь  одоо хэрэгжиж буй хязгаарлах арга хэмжээг олон талаар давтаж байгаа”  юм гэж тус телевизийн суваг тэмдэглэжээ.

Харин хоёр дахь багц арга хэмжээг гурван сарын дараа авах ажээ. Хэрвээ “Оросын тал цаашид химийн болон биологийн зэвсэг хэрэглэхгүй гэдгээ баттай илэрхийлбэл, түүнчлэн НҮБ-ын зүгээс тухайн үйл явдлыг газар дээр нь шалгалт хийхийг зөвшөөрвөл энэ багц арга хэмжээг авахгүй байж болох аж.

Ийнхүү баталгаа өгөхгүй тохиолдолд Вашингтоны засаг захиргаа  дипломат харилцааны төвшинг бууруулж, АНУ-руу нислэг үйлддэг  нисэхийн “Аэрофлот” компанид өгсөн зөвшөөрлийг хүчингүй болгох, хоёр орны бараа эргэлтийг бүрэн зогсоож болох ажээ.

Английн засгийн газар Солсберид болсон хэрэг явдалтай холбогдуулан Оросын эсрэг АНУ шинээр хориг арга хэмжээ авах гэж байгаад баяр хүргэж байна гэж Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйгийн тамгын газраас мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.


С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Oros uls mandan badraga - 220.89.3.402018-08-09 23:39:00

Jingiin shuwaa yawdagaaraa yawna jinger nohoi hutsaad vldenee gej ta nar tiiml yum bol uls ornoo hvn shig awaad yawaachee utasnii tsaanaas hutsah gej 40ond buusnuus chine salgaj ugsun odoo udahgvi 40ondoo ochij hujaagiin dagagch boloh gej bj

Рр - 66.181.187.2462018-08-09 19:04:05

Монголыг их дарамталдаг улс. Хамгийн түрэмгий улс шүү

Рр - 66.181.187.2462018-08-09 19:04:05

Монголыг их дарамталдаг улс. Хамгийн түрэмгий улс шүү

Zochin - 99.203.15.2182018-08-09 14:18:06

Orosiig sain daramtlakh kheregtei.denduu deerelkhuu arisnii uzeltei garuud mon yum.

Zochin - 66.181.161.382018-08-09 13:52:27

Horig toohoo bolison bhoo

Zochin - 66.181.161.382018-08-09 13:52:27

Horig toohoo bolison bhoo

м - 182.160.32.1902018-08-09 13:06:37

Нефтээ зарж чадахгүй болох юм билээ,ийм байж жижиг улсуудыг л дарамтлаад байдаг "ихгүрэн" -юм бизээ.