Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд Нийслэлийн статистикийн газар наймдугаар сарын 1-ний өдөр ажиглалт хийжээ. Наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар,  27 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ буурсан, гурван барааны үнэ өсчээ.

2018 оны наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Хонины ястай махны үнэ 27 төгрөгөөр буурсан
  • Хонины цул махны үнэ 41 төгрөгөөр өсчээ
  • Үхрийн ястай махны үнэ 22 төгрөгөөр буурсан
  • Үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 10,518 төгрөг байна.
  • Адууны ястай махны үнэ 500 төгрөгөөр буурсан
  • Ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,375 төгрөг байна

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1600-2099 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2099 төгрөгөөр “Номин супер маркет” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ тогтмол 2,480 төгрөгийн дундаж үнэтэй байв.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Шар будааны дундаж үнэ тогтмол 1,984 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 5200-5300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5300 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна.

Ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.29 хувиар буюу 3,403 төгрөгөөр буурсан

Гүрж ногоон цайны дундаж үнэ тогтмол 1,522 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2000-3670 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”-д хамгийн хямд буюу 2000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Фүжи алимын дундаж үнэ  тогтмол 4,370 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын өндөг дунджаар 275 төгрөг буюу 210-340 төгрөгийн үнэтэй байна.

“Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2095-2100 төгрөгийн үнэтэй байна. “Аи-76, 80” шатахуун  тогтмол 1,690 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1795-1800 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” шатахуун түгээх станцуудаар 2080-2120 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байв гэж Нийслэлийн статистикийн газараас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих