Хэнтий аймгийн 42-р тойрогт хэн нэр дэвших нь энэ сарын 12-нд тодорхой болно

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохоор нийт 14 нам хүсэлт хүргүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Энэ сарын 6-нд Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам хүсэлтээ хүргүүлсэн байна.

Энэ сарын 7-ны өдөр МАН, МҮАН, ИЗНН, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ СЕХ-нд хүргүүлжээ. Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус тойрогт хэн нэр дэвшихийг наймдугаар сарын 12-нд хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

Сэтгэгдэл бичих