Сансарт нисэх үед гардаг зарим таагүй зүйлүүд

Олон жилийн турш хийх сансрын аяллыг, хүн төрөлхтний хөгжлийн  дараачийн  үе шат гэж үздэг. Гэхдээ нэн таагүй мэдрэмж энэ аялалтай холбоотойг тун цөөхөн сонсож болно. Жишээлбэл, Нил Армстронг Саранд очсон анхны хүн байсныг бүгд мэднэ. Гэвч тэр гурван өдрийн нислэгийнхээ үед хэрхэн хүндэрч, хөнгөрч  байсан тухай танд ярьсан нь юу л бол.

Товчхондоо, сансар бол олон хүний боддогоос тийм ч дурлаад байхаар газар огт  биш. Зунгааралдсан хөлснөөс аваад, ОО-ийг орлодог  туйлын эвгүй төхөөрөмж  гээд сансар, хүнд өч төчнөөн асуудал үүсгэдэг.  Хэрвээ бид Ангараг гарагт очихыг хүсч байгаа бол,  эдгээр “эвгүй хүчин зүйлийг” багасгаж, өөрөөр хэлбэл  олон таагүй зүйлийг арилгах аргыг бид олох хэрэгтэй. Тийнхүү та сансрын аялалд хандах хандлагаа өөрчлөхөд бэлэн байна уу? Хэрвээ бэлэн биш байгаа  бол, сансартай холбоотой тийм ч таатай  биш зүйлсийн  жагсаалтыг танд зориулан бэлтгэлээ.

Бактери


Та сансрын станц юм уу хөлгийг   өөлөхийн аргагүй цэвэрхэн, бараг  л тэр чигээрээ ариутгагдсан байдаг хэмээн боддог нь байх. Тэгвэл үнэн хэрэгтээ  тийм биш аж.Тэнд хэдэн долоо хоногын турш огт цэвэрлээгүй  гэр оронтой адил тийм муухай байдаг байна. Эрдэмтэд  тэнд сансрын нисгэгчдийн хамт 4 мянга орчим төрлийн янз бүрийн бактери, бичил биет байдгийг илрүүлжээ.

Сансрын өвчин