Дуучин Укагийн донжтой имидж

        “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн соло карьер тун ч амжилттай яваа.  Эрс өөрчлөлт  хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог  дуучин бүсгүй маань өчигдөр /2018.08.06/ гаргасан “Do it” уран бүтээлээрээ үүнийгээ дахин батлах шиг боллоо. Тэрбээр  охид залуусын нүдийг дэгжин стилиэрээ гайхуулаад авсан юм. Түүний “Do it” клип  цацагдсан цагаасаа олноос   магтаал, зэмлэл хоёрыг зэрэг хүртэж явна. Учир юу гэвэл  зарим фенүүдийнх нь зүгээс  “Дуулалт гэхээсээ илүү стиль имиждээ ихэд анхаарсан байна” , “Дуу үнэндээ онцгүй байна. Хоолойны хүчээрээ биш стиль имижээрээ онцгойрч байна” гэсэн шүүмжлэлийг илэрхийлэх болсон.

Харин Укаг өмөөрсөн  фенүүд нь “Стиль имиж үнэхээр сайн болсон байна. Аргагүй л шинэ дүр төрхийг бий болгож чадаж байна. Клипний ерөнхий өнгө төрх үнэхээр таалагдлаа', “Укагийн клипүүд өнөөдөр Монголд стандарт тогтоож байна. Зарим хүмүүст таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэ чинь нийтийн дуу биш шүү дээ. Орчин үеийн поп дуу учраас хүн бүрт таалагдаад байх албагүй” хэмээн талцаж маргалдсан сэтгэгдлүүд түүний  цахим хуудсанд байршуулсан клип доор өрнөжээ. Хоёр хүүхэд гаргасан гэхээргүй гоолиг бие, цоглог төрхөөрөө үе тэнгийнхээ бүсгүйчүүдийг атаархуулаад байгаа  Ука ч  ёстой “цөм” авч байна даа.



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Gaga - 66.249.82.1762018-08-09 09:52:23

Lady gaga дах гээд бга юм бздэ.

Дорж - 103.212.119.1192018-08-08 22:33:51

Тэнэг гичий хэлэх үг алга