Индонезын Ломбок аралд болсон аймшигт явдал

Индонезид сүйтгэлт газар хөдлөлт болсноор амь үрэгдсэн хүний тоо 98 болоод байна. Мөн 200 гаруй хүн бэртэж гэмтжээ. Бали арлын амралт, сувиллын маш алдартай энэ газрын эвдэрч нурсан тосгонуудаас аврагчид жуулчдыг нүүлгэж байгаа бөгөөд амарч буй хүмүүст ямар ч аюулгүй гэж эрх баригчид мэдэгдэж байна.

Жуулчин болон нутгийн олон мянган оршин суугч Ломбок арлаас нүүхийг хүлээн, саяхан болтол диваажингийн гэлтэй санагдаж байсан наран шарлагын газарт бөөгнөрөн цугларчээ. Сүүлийн жилүүдэд хамгийн хүчтэй газар хөдлөлт олон арван хүний амь насыг авч одсон бөгөөд энэ тоо эцсийнх биш гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрч байна.


Газар хөдлөлтийн голомт 10,5 километрийн гүнд байжээ.

Арлын эмнэлгүүд дүүрч, эмч нар ихээхэн дутагдаж, ор хүрэлцэхгүй байна.  Жуулчдын амрах дуртай Ломбокийн ойролцоох  бүх аралд ч хүчтэй түлхэлт мэдрэгдэж байжээ. Ийнхүү олон ч байшин барилга нурсан байна.  Аврагчид нуранги  дор байж болох хүмүүсийг олон хоногийн турш эрж хайсаар  байгаа ажээ.

 

Амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн хүмүүсийн жагсаалтад яг хэдэн хүн байж болохыг одоогоор  хэлэхэд хэцүү юм. Учир нь,  зам,  гүүр эвдэрч, холбооны шугам тасарсан учир  аврагчид зарим нутагт хүрч чадахгүй байгаа ажээ.

 

Энэ нь бүс нутагт сүүлийн үед болсон байгалийн хоёр дахь гамшиг юм.  Өнгөрсөн долоо хоногт Ломбок аралд газар хөдөлснөөр, 17 хүн амь үрэгджээ. 2004 онд цунами  болсноор зөвхөн Индонезод 130 гаруй мянган хүн амь үрэгдсэн юм.

 

                                                                                                          С.Инда

 

Сэтгэгдэл бичих