Мадурогийн амь насанд халдах оролдлогод хэн холбогдолтой байж болохыг тогтоожээ

        Венесуэлийн ерөнхийлөгчийг  Каракас хотод Фарадад үг хэлж байхад нь , тэсрэх бөмбөг бүхий дрон ашиглаж амь насанд нь халдахаар оролдсон  юм.

        Энэхүү халдлагыг гардан гүйцэтгэгчид болон туслагчдыг тогтоогоод байна  гэж Венесуэл улс мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн энэхүү  оролдлогод АНУ холбогдолтой байж болох юм гэж Венесуэлийн Үндэсний зохион байгуулах хурлын тэргүүн Диосдадо Кабельо  мэдэгдсэнийг AVN агентлаг уламжилжээ.

АНУ-ын дэмжлэгт  итгээгүй хэн  ч болов  ингэж ажиллахгүй гэж Кабельо  хэлсэн  байна.  “Халдлагын бурууг Вашингтонд өгөөгүй, тэд тодорхой хариулт өгөөгүйгээс  Венесуэлийн  төрийн тэргүүний амь насанд халдах оролдлогод Америкийн тал оролцсонтой адил утгатай” юм гэж тэр хэлжээ.

Өнгөрсөн бямба гарагт Каракас хотод болсон уг хэрэг явдал нь  Николас Мадурогийн амь насанд халдах гэсэн бүтэлгүй оролдлого байсныг Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Уильям албан ёсоор нотолсон байна. Халдлагыг гардан  гүйцэтгэгсэд болон тэдэнд тусалсан хүмүүсийг нэгэнт тогтоосон.  Түүнчлэн халдлага үйлдэхэд хэрэглэсэн тэсрэх бодисын төрлийг ч мэргэжилтнүүд мэдэж байгаа гэж ерөнхий прокурор мэдэгджээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийг Каракас хотод Фарадын үеэр үг хэлж байхад нь амь насанд нь халдахаар оролдсон  юм.  Эндхийн эрх баригчдын үзэж байгаагаар, Мадурогийн байсан индэр  рүү тэсрэх бодис бүхий хэд хэдэн дрон явуулсан байна. Мадурог халдлагаас хамгаалж чадсан  бөгөөд харин үндэсний Гвадрийн долоон ажилтан шархаджээ.

Венесуэлийн ерөнхийлөгч өөрийнх нь амь насанд халдах гэсэн оролдлогыг сөрөг хүчнийхэн болон Колумбийн ерөнхийлөгч  зохион байгуулсан гэж үзэж байна. Харин Колумби улс энэ бүх зэмлэлийг няцааж байгаа юм.

 

                                                                                                          С.Инда


Сэтгэгдэл бичих