Дурлалын түүх Love is...бохь бий болсон тухай

Love is-ын бохины түүх бүр 1970-аад онд  эхэлжээ.  Эдгээр комиксын түүх  нь үнэхээр  романтик  шинжтэй бөгөөд бохинд зориулсан таван  мянган зураг  бүр хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм.  Ким гэх залуухан бүсгүй  Хиппи нарын  цаг үеийн залуусын хувьд нэгэн хэвийн хэвшмэл зүйл мэт санагддаг байжээ. Энэ бодол нь хорвоо дэлхийг хөндлөн, гулд  туулж, түүнтэй нэгдмэл гэдгээ мэдрэхийн тулд төрөлх  Шинэ Зеланд орныг орхин явснаар  бүх зүйл эхэлжээ. Товчхондоо бол,  жижигхэн Окленд хотоос  явж,  ажил олж хийхэд хялбархан тийм л хотод л очих гэсэн хэрэг. Тийнхүү Ким 1967 онд Лос-Анжелес хотод очиж тэнд хайртайгаа учирчээ.  Түүний  сонгосон хүн  нь  Италийн программист Роберто Касали гэгч залуу байжээ.  Тэд клубд цанаар гулган сурч,  дараа нь  үзсэн зүйлээ  оройны урт зугаалгаар бататгадаг байж.  Харин тэд уулзаж чадахгүй үедээ бие  биедээ  бичиг захидал бичиж,  харин Ким үүндээ зураг  хавсаргадаг  байсан байна/ямар зураг байсныг уншигч та гадарлаж байгаа байх/.  Гол нь цанаар уулын уруу буух үед тохиолдсон явдлууд  зургийнх нь  гол  сэдэв болж; сүүлд нь  Кимийн  харьцдаг хүмүүсийн хүрээ тэлж,  найз нөхөд, хамт ажиллагсад нь түүнийг шүтэн бишэрдэг болжээ.  Нэг  үгээр хэлэхэд, түүний ажлын газар нь хамгийн тохиромжтой  бөгөөд рекламын агентлаг болж, тэнд 26 настай бүсгүй ресепшинээр оржээ. 


1970  онд Ким  “Лос-Анжелес таймс” сонинд долоо хоног бүр комикс зурж  өгөх  анхны захиалга авчээ.  Ийнхүү зураг  хэвлэгдсэн үе нь  Эрих Сигалын “Дурлалын түүх” гэдэг ном болон  мөн ийм  нэртэй кино гарсан үетэй давхцаж, “Дурлал бол чиний уучлал гуйх ёсгүй тэр үе” гэсэн өгүүлбэр  нь уг киноны “слоган” байжээ.  Харин Ким үүнтэй санал нийлээгүйгээс,  өгүүлбэрийг  “Дурлал бол чиний уучлал эрж  чадах тэр үе” (мэргэн үг) гэж өөрчилсөн байна. Тун удалгүй Love is-ын урт шаргал үстэй охин,  бор царайтай жаал хүү хоёр  сонины нүүр хуудсанд төдийгүй,  футболк цамц,  аяга, цүнх, хуанли, тусгайлан хэвлэсэн комикс болон тэр байтугай номонд гарах болжээ.

Бүр  Love is-ын  зураг дэлхийн 50 оронд хэвлэгдэж гарсан байна.  70-аад оны дунд үе гэхэд Ким жил бүр 4-5 сая  стрерлинг фунтийн орлого  олдог болжээ.  Энэ завсар  Роберто, Ким хоёр хуримлажээ.  Тэгэхэд бүсгүй 30, харин залуу 26 настай байжээ.  Удалгүй  тэр хоёрын анхны хүү Стефано,түүний дараа нь Дарио хүү нь мэндэлснээр аз жаргалтай хос дэлхийгээр аялж, үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг болжээ.