Сурагчдыг смартфон хэрэглэхийг хориглож байна

        Смартфон хэрэглэхийг хориглосон заалтыг зөвхөн Францад ч биш харин бүх улс даяар хамааруулах нь зүйтэй. Судлаачид энэ журмаас нэлээдгүй үр дүн хүлээж байгаа ажээ.

Уг журам хүчин төгөлдөр болсноор бага, дунд сургуулийн сурагчдад смартфон, “ухаалаг” цаг болон бусад интернет орчинд холбогдох бусад гажет хэрэглэхийг хориглосон хуулийн төслийг Францын парламент эцэслэн баталжээ.

Ийнхүү хориглосон нь ерөнхийлөгч Эмманюэль Макроны сонгуулийн өмнө өгч байсан амлалтуудын нэг  биелж байгаа хэрэг бөгөөд  хуулийн төсөл батлагдсанд тэр сайшаалтайгаар үнэлсэн байна.

Интернетийг   хэт  шохоорхох   болон технологиос  хамааралтай болохоос  хүүхдийг  хамгаалахад  ийм хориг хэрэгтэй юм. Үүнээс гадна  смартфон эзэмшдэг  12-17 насны хүүхдүүдийн нойр муудаж байгаа асуудлыг  нааштай шийдэх боломж олгоно.

Ирэх есдүгээр сард хууль хүчинтэй болсны дараа 15 хүртэл насны хүүхдүүд  хичээл дээр болон завсарлагаанаар гажет хэрэглэж чадахгүй болно.  Энэ нь бага, дунд сургуулийн багш нарт ч хамаатай байх ажээ.  Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд энэ хориг шаардлага хамаарахгүй гэнэ. Мөн сургуулийн захиргааны шийдвэрээр  ангиас гадуурх хичээл,  өөр бусад онцгой тохиолдол болон гэрээр сурч байгаа хүүхдүүдийн хувьд  бас хамааралгүй байж болно.

Тийнхүү Франц улс сурагчдыг  смартфон хэрэглэхийг хориглож буй Европын анхны орон биш юм.  Жишээлбэл, Их Британийн сургуулиуд  мөн ингэх  эрхтэй бөгөөд сургуулийн гуравны нэг нь  ингэж хориглодог байна.  Шведийн олонх сургууль сурагчдыг гажет хэрэглэхийг хориглосон бөгөөд харин Германд галт тэрэгний буудлын  диспетчерүүд  смартфон хэрэглэх эрхгүй ажээ (смартфон хэрэглэж байгаад анхаарал нь сарнисан ажилтны буруугаар хоёр галт  тэрэг мөргөлдсөний дараа ийнхүү хориглосон байна).

                                                                                                                                                                                       С.Инда

 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Emch - 150.129.141.602018-08-05 14:14:18

Mongold nen yaraltai horigloh heregtei! Smartphone huuhded asar hortoi.

Зочин - 66.249.82.1722018-08-04 17:15:32

Монголд бас хориглох хэрэгтэй

- 178.196.58.742018-08-04 15:12:08

Uhaalag utasnuud huuhduuded baitugai tom humuust ch mash hortoi shuu dee!!!

- 182.160.36.1282018-08-04 10:35:24

Монголчууд бид ч бас үр хүүхдүүдээ хамгаалахын тулд хориглох хэрэгтэй